Одооны хүүхдүүдийн нүдийг орой дээр гаргах бидний хүүхэд нас

Бид хүүхэд байхдаа орчин үеийн хүүхдүүд гайхширахуйц зүйл хийдэг байсан. Бидэнд ухаалаг утас, интернэт сүлжээ, кабелийн ТВ, компьютер гэж байгаагүй. Харин бидэнд жинхэнэ найз нөхөд гэж байдаг байлаа. Өглөө гэрээсээ гараад л наран шингэхтэй уралдан гэртээ орно. Мэдээж хувцсаа муухай болгосон, хичээлээ хийсэнгүй гээд л ээжээсээ хэдэн үг сонсох нь хэрэгтэй болно. Гэсэн ч энэ бүхэн эргээд бодоход хамгийн нандин дурсамж болон үлджээ. Тэгвэл одоо дүү нар минь бидний хүүхэд насаар хамтдаа аялах уу?

Бид өөрийн үнэ цэнэтэй, нандин зүйлсээ шороонд булж, хадгалдаг байсан. Дараа нь эргэж ухаж гаргаад, үнэхээр хөгжилтэй.

Яагаад ингэдэг байснаа санахгүй байна. Ямартай ч ээж, эгчийн хавчаарыг харвал аваад уруулаа хавчдаг байсан. Тэр үедээ хөгжилтэй л байсан гэж бодож байна.

Танихгүй дугаар руу залгаж, хүмүүсээр их тоглодог байсан. Найзтайгаа оройжин утсаар ярьж, ээждээ загниулдаг байсан цаг мөчөө эргэн саначихлаа.

Аяга, стаканаа ингэж сордоггүй хүн лав байгаагүй байх. Дараа нь ам тойроод улайчихсан явж байдаг.

Шугам, балаар онгоц хийж л явлаа

Бид үнэндээ баллуураар харандаагаар зурсан зүйлсээ арилгахаас илүү дээр нь төрөл бүрийн зүйлс бичиж, тоглодог байсан.

Дэвтрээ ингэж өнгө өнгөөр будаж, төрөл бүрийн зүйлс зурж чимэглэдэг байсан хүүхэд нас минь

Зүгээр л хананы ховилын дагуу гараа гулгуулах гоё байдаг байсан

Хумсан дээрээ цэцгийн дэлбээгээр гоёмсог хумс хийж л явлаа

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!