Гэрээс ч илүү тухтай санагдах галт тэрэгнүүд: Дэлхий улс орнуудын галт тэрэгнүүд ямар байдаг вэ?

Жилд 1.8 тэрбум хүн галт тэргээр үйлчлүүлдэг. Таны хувьд галт тэрэг гэхээр хамгийн түрүүнд юу санаанд буудаг вэ? Манай улсын галт тэрэгний тухайд хуучны загвар, үйлчилгээтэй хэвээр. Тэгвэл дэлхийн улс орнуудын галт тэрэг чухам ямар байдаг юм бол? Хамтдаа сонирхоцгооё.

Шведийн унтлагын галт тэрэг, 6 хүний 2 -р зэрэглэлийн купе

Шөнийн галт тэрэг нь тус улсын хойд болон өмнөд хэсгийн хооронд явдаг. Нэг тасалгаа нь 6 ортой. Шөнийн цагаар унтаж явсаар, өглөө цайгаа уусны дараа зорьсон газраа хүрэх цагийн хуваарьтай байдаг.

Унтахаас бусад үед дунд орыг хурааж, тухтай сууж явах боломжийг олгодог байна. Зардлын хувьд нэг хүний 20 евро. Галт тэргэнд жижиг хэмжээний ресторан байх бөгөөд 05:30 цагаас 23:00 цаг хүртэл ажилладаг.

Швед улс үзэсгэлэнт байгалийн тогтоцоор алдартай. Тиймдээ ч галт тэргээр зорчиж яваа хүмүүс цонхоор үзэгдэх байгалийг ажиглаж нүдээ баясгадаг байна.

Хятадын нэг хүний тасалгаа бүхий галт тэрэг

Зорчигчдыг тав тухтай зорчих боломжийг сайтар хангаж өгсөн галт тэрэг. Хоёр талдаа зоргчигчын суудал байх бөгөөд суудал голоор явах зам нь хангалттай өргөн. Хүмүүс ачаагаа, чемоданаа чирээд явахад ямар ч асуудалгүй байхаар шийдсэн.

Хүмүүс ганц ганцаараа тусгай суудалд сууна. Доод давхрын суудал нь сандал бас ор болдог. Эвхдэг ширээ хүртэл бий. Ихэнх хүмүүс тус галт тэргийг сонгож үйлчлүүлдэг байна.

 

Цонхоор үзэгдэл байгаль ч тун сайхан тул хүмүүс амар тайван, тухтай явсаар зорьсон газраа хүрдэг байна.

Австрийн унтлагын галт тэрэг “Nightjet”

4 хүний суудалтай унтлагын галт тэрэг нь Австриас Европын бусад орнуудаар аялах боломжийг олгоно.

Суудлын бүрээсийн өнгө нь купег илүү дулаахан, тухтай харагдуулах зорилготой. Мөн таазан дээр нь Австрийн бэлэгдэл болсон мөнх цаст уулсыг дүрсэлсэн байх аж. Купе тус бүр тусдаа угаалгын өрөөтэй. Мөн тасалбарын үнэнд өглөөний цай багтсан байдаг.

Өглөөний цайнд талх, кофе, цай, масло, жимсний чанамал зэргийг өгдөг. Хүсвэл өөр зүйлс нэмж захиалж ч болно.

Испанийн унтлагын галт тэрэг “Trenhotel”

Холын аялалд зориулагдсан шөнийн галт тэрэг. Зорчигч бүрт амттайхан өглөөний цай өгдөг.

Мөн л гайхалтай сайхан байгалийн үзэсгэлэнг бишрэхгүй өнгөрөх аргагүй.

Италийн унтлагын галт тэрэг “Телло”

Унтлагын галт тэрэг Парис, Дижон, Милан, Венец зэрэг Франц, Италийн хэд хэдэн томоохон хотуудын хооронд явдаг.

4 болон 6 хүний суудалтай купенуудын сонголттой. Өдрийн цагаар сууж явах суудлууд нь маш тухтай гэдгээрээ алдартай. Мөн өрөөнүүд нь дотроо угаалгын өрөө, шүршүүртэй.

Галт тэргэнд дээд зэрэглэлийн ресторан хүртэл бий.

Англиас Шотланд руу явдаг “Каледон унтлагын галт тэрэг”

Лондоноос Шотланд руу зорчигч тээвэрлэдэг тус галт тэрэг нь тун ч алдартай. Тасалбарын ангиллаас хамааран 1 эсвэл 2 хүн хүлээн авах боломжтой. Бүх өрөөнд USB цэнэглэгч, ор дэрний цагаан хэрэглэл, угаалтуур байдаг.

Мөн зорчигч бүрт тухтай унтахад зориулсан багц өгдөг. Багц бүрт нүдний маск, чихний бөглөө зэрэг багтдаг.

Нэгдүгээр зэрэглэлийн зорчигчдын хувьд галт тэрэгний өглөөний цай тасалбарын үнэд багтсан байдаг.

Цонхоор үзэгдэх байгаль.

ОХУ-ын шинэчлэгдсэн галт тэрэг

Мэдээж давхар ортой. Харин дээд давхрын ор руу гарахын тулд шатаар авирах бус тус нүхийг ашиглах юм. Энэ нь илүү цэвэрхэн харагдах төдийгүй хэрэглэхэд хялбар.

Ор тус бүр хөшигтэй. Хэрэв ганцаараа амар тайван байхыг хүсч байвал хөшгөө татчихад болох юм. Мөн суудал тус бүр залгууртай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!