Гүйхээс илүүтэйгээр калор шатаах кардио дасгалууд
Турах чин хүсэлтэй боловч чухам яахаа мэдэхгүй, хоолоо хасна гэхээр зүрхшээж, хүнд дасгал хөдөлгөөнөөс айж, өдөр хоногийг өнгөрөөж явна уу? Тэгвэл өнөөдрөөс хөнгөн кардио сурч аваад, өөхөө шатааж, богино хугацаанд тураарай. Танд энгийн 3 кардио дасгал зааж өгье.
Үсэрч, хэвтэх
Энэ дасгал нь үнэхээр үр дүнтэй бөгөөд ердөө 10 минутын дотор +100 калори шатаана. Биеийн бүх булчинг ажиллуулна: гар, цээж, өгзөг, хэвлий, гуяны булчин.
Хэрхэн хийх вэ?:
- Скуат хийх гэж байгаа мэт доош сууж, хоёр гараа шалан дээр байрлуулна.
- Тус байрлалаас шууд суниах байрлалд шилжинэ.
- Нэг суниагаад буцаад, дээш босч сууна.
- Дээш үсэрч, хоёр гараа эгц дээш сунгах хэрэгтэй.
- Нэг минутын турш энэхүү дасгалыг тасралтгүй хийнэ. Хийх тусам биед дасал болох тул өдөр өдрөөр хугацаагаа нэмээд яваарай.
Кикбокс хийх
Кикбокс хийхэд танд хамтрагч хэрэггүй. Бүх цохилтууд агаарт чиглэсэн бөгөөд динамик болон статик дасгалууд байдаг. 60 минутын хугацаанд кикбокс нь 350-аас 450 калори шатдаг. Энэхүү дасгал нь булчинг бэхжүүлж, турааж, тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлнэ.
Хэрхэн хийх вэ?:
- Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч, хоёр гараа зангидаад цээжиндээ ойр байрлуулна.
- Баруун өвдгөө хагас нугалж, баруун тохойгоо хажуу тийш болгоно.
- Дараа нь зүүн хөлөө дээш чиглүүлж өшиглөж, зүүн гараа ч мөн хамт нэг чигт явуулаарай.
- Ингэхдээ хөлөө нугалж болохгүйг анхаар.
- Хөл тус бүр дээрээ 2 удаагийн давталттай хийгээрэй. 45 секунд тасралтгүй хийгээд 15 секунд амрана.
Өвдгөө цохь
Энэ нь илүү төвөгтэй дасгал бөгөөд илчлэг их хэмжээгээр шатаадаг.
Хэрхэн хийх вэ?:
- Хоёр гараа дээш өргөнө.
- Зүүн өвдгөө дээшлүүлэхдээ, хоёр гараа тохой хэсгээр нугалж, доошлуулна.
- Өвдгөө дээш татаж, цээж рүүгээ түлрхэж, гараа харин өвдгөндөө хүргэнэ.
- Нөгөө талдаа ч мөн адил хийнэ.
- Тал тус бүр дээр 1 минут эрчимтэй дасгалаа хийгээрэй.