Гар доорх хямд материалаар эд зүйлсээ гялалзсан өнгөлөг болгох хялбар зөвлөмж: Дахиж угаалгын нунтаг авах шаардлагагүй

Угаалтуур, суултуур, плитка зэрэг амархан бохирддог зүйлсийг угаалгын нунтгаар угаах үед химийн бодисын нөлөөгөөр гар хуурайших, хагарах, харшлах зэрэг олон асуудалтай тулгардаг.

Тийм учраас биед сөрөг нөлөөгүй, өндөр үр дүнтэй бохирдол арилгах аргыг хуваалцахаар бэлтгэлээ.

Найрлага:

  • 3 халбага хүнсний сода
  • 1 халбага спирт
  • 6/1 барааны саван

Дээрх найрлагуудыг хооронд нь сайтар холих ба ингэхдээ барааны савангаа үрж жижиглэхээ мартаж болохгүй. Мөн энэ нь шингэн урсамтгай биш бага зэрэг өтгөн байвал зохино.

Эцэст нь уг хольцоор та бүх төрлийн зүйлийг цэвэрлэх боломжтой. Ялангуяа ариун цэврийн өрөөнд чийгшил их байдгаас хөгц мөөгөнцөр үүсэх өндөр эрсдэлтэй тул ванн, угаалтуур зэргийн булан тохойг энэ хольцоор цэвэрлэхийг санал болгож байна. Түүнчлэн энэ нь өөх тосны дагтаршсан үлдэгдэл болон шатаж харласан хэсгийг арилгах хамгийн сайн бүтээгдэхүүн болдог. Тиймээс эхлээд бохирдсон хэсэг дээрээ үүнээс тохирох хэмжээгээр тавьж хэсэг хугацаанд байлгасны дараа үрж арилгавал ор мөргүй алга болно.

Ингээд та санхүүгийн хувьд бага зардалтай, өөрт сөрөг нөлөөгүй байдлаар гүн бохирдол цэвэрлэх аргыг мэдэж авлаа.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!