Загварын тайзан дээр өмсөхөд л тохиромжтой хувцаснууд: Эдгээрийг гадуур өмсөөд явбал хүн бүр гайхаж харна

Жил бүр загварын салбарт шинэчлэл хийгдэж, өөр өөр хувцас, гоёл чимэглэл трэнд болдог жамтай. Загварын тайзан дээр дэгжин төрхтэйгээр алхах загвар өмсөгчдийг хараад яг л үүнийг өмсчихвөл төгс төгөлдөр харагдах юм байна гэж боддог нь бүсгүйчүүдийн зан. Гэхдээ бодит байдал дээр бүх зүйл таны төсөөлснөөс өөр байх болно. Загвар өмсөгчдийн тайзан дээрх гоёл чимэглэл, хувцсыг өмсөөд гадуур явахад хэр тохиромжтой бол? Хариултыг эндээс олж авцгаая.

Бяцхан цүнх

Энэ төрлийн маш жижиг хэмжээтэй цүнх трэнд болж, охид бүсгүйчүүдийн хорхойг хүргэх болсон. Гэхдээ энэ нь тайзан дээр алхаж байгаа, улаан хивсний ёслолд онцгойлон бэлтгэн оролцож байгаа хүмүүст л тохирох аж. Өдөр тутамдаа ашиглаж хэрэглэхэд дэндүү жижиг бөгөөд хувцаслалттай төдийлөн зохицдоггүй. Та үүнд ганц утсаа ч багтаахад бэрх гээд боддоо.

Дотуур хувцсаа өмднөөс дээш гаргаж өмсөх

Хамгийн загварлаг, инстаграмд олон дагагчтай гэх охид бүсгүйчүүд бүгд л үүнийг туршиж үзсэн гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ үүнийг зөвхөн дэгжин зураг авахуулахад л өмсөхөд тохиромжтой бөгөөд өдөр тутамдаа өмсөхөд таатай харагдахгүй нь тодорхой.

Өргөн, том мөртэй хувцас

Загварын тайзан дээр хамгийн сонирхолтой, өнгө төрх харагддаг. Гэхдээ тэдгээр бодит амьдрал дээр тэр чигээрээ бууна гэж байдаггүй. Тэр чигээрээ буусан тохиолдолд ямар харагдаж болохыг та энэхүү зурагнаас мэдэж болно.

Савхин өмд

Энэ төрлийн өмд нь хүн бүрт сайхан зохиод байдаггүй. Төгс бие галбиртай загвар өмсөгчид л үүнийг байж болох дээд хэмжээнд амилуулах ч, тэдэн шиг л биетэй биш бол энэ нь таныг сайхан гэхээс илүү бага зэрэг таагүй харагдуулна.

Гуя хүрсэн урт түрийтэй арьсан гутал

Тайзан дээр өмсөж явахад хэчнээн сайхан харагдлаа гээд, энэ нь бодит амьдрал дээр мөн адилхан байна гэдэг боломжгүй зүйл. Ялангуяа гуя хүрсэн урттай, тод өнгийн арьсан гутал таны хөлийн өө сэв, дутагдлыг маш тод харагдуулна гэдгийг санаарай.

Спорт загварын хувцас

Спорт загварыг хувцсыг өндөр өсгийттэй төгс тохируулан өмсөх трэнд газар авчээ. Гэхдээ энэ нь тайзан дээр л өнгөлөг харагдахаас гудамжинд ингээд явах нь тийм ч  тохиромжтой биш.

Өдтэй шаахай

Өдтэй шаахайг гадуур өмсөөд явахад хөл амархан бохирдож, таагүй харагдана. Тус төрлийн гутлыг аргагүй л тайзан өмсөхөд зориулсан бололтой.

Palazzo өмд

Coco Chanel-д маш их таалагдсан загварлаг палаззо өмд нь гайхалтай харагддаг боловч хотын амьдралд тохиромжгүй. Тус төрлийн өмд нь гутал давж газар хүрч, гудамжны хамаг муу муухайг хамж шүүрдэнэ.

Сандал дотуур шилэн оймс өмсөх

Хамгийн зоригтой охид л сандал дотуур торон, шилэн оймс өмсөх байх. Учир нь ингэж өмсөхөд хөл урагш гулгаж, алхахад тун төвөгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!