Ясны сийрэгжилтийг нам дарах, сүүнээс ч илүү кальцтай 8 хүнс

Сүүн бүтээгдэхүүн дундаас цэвэр сүүнд хамгийн их кальц агуулагддаг буюу 1 стаканд ойролцоогоор 300 мл кальц орсон байдаг. мэдээж кальц нь хүн бүхний мэддэгчлэн ясны сийрэгжилтээс сэргийлэх бөгөөд оюун ухааныг залуу сэргэг хэвээр нь байлгах ач тустай. Тэгвэл сүүнээс ч илүү кальц агуулдаг дараах хүнсний бүтээгдэхүүнүүдийг өдөр тутамдаа хэрэглэж заншаарай.

1. Бүйлс

Аяганы тал бүйлс самар өдөрт иэдэхд та өдрийнхөө кальцийн хэрэглээг хангана. Түүнээс гадна Е витамин, уургаар баялаг.

2. Хатаасан инжир

Амтлаг, чихэрлэг хатаасан 1 аяга инжирт 362 мл кальц агуулагдах бөгөөд үүнийг зүсээд овьёос, тараганд хийж хэрэглэж болно.

3. Буржгар байцай

Түүхийгээр нь болон чанасан аль ч хэлбэрээрээ кальцаараа баялаг хэвээрээ байдаг тул салад, хоолонд хийж идэх боломжтой. 2 аяга буржгар байцаанд 360 гр кальц агуулагдана.

4. Яргай загас

Салмон буюу яргай загасыг хоолонд, зуушанд бага зэргийг хийж идэхэд л хангалттай. 180 гр яргай загасанд 366 мл кальц, их хэмжээний витамин Д агуулдаг тул өвлийн улиралд ч идэхэд тохиромжтой.

5. Дүфү

Мөн л 180 гр дүфүнд 300 мл кальц агуулагдана.

6. Юуцай

2 аяга Хятад юуцайнд 316 мл кальц агуулагдана. Юуцайг төрөл бүрийн шөлтэй хоол, хүйтэн зуушанд хэрэглэхэд нэн тохиромжтой.

7. Жүржийн цэвэр шүүс

Нэг стакан жүржийн шүүсэнд 350 мл альц агуулагдахаас гадна витамин С, Д агуулдаг.

8. Ааруул

Мэдээж цэвэр сүүгээр хийсэн аарууланд маш их кальц агуулагдахаас гадна шүдэнд өнгөр тогтохоос сэргийлж, өл дардаг ид шидтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!