Татсан махыг тугалган цаасанд ороогоод, тосгүй хайруулын тавганд 20 минут шараад амттай оройн хоолтой болсон

Төрөл бүрийн хоол хийх дуртай хүмүүс байвал энд цуглаарай. Учир нь та бүхэндээ хялбархан боловч сонирхолтой нэгэн хоолны жорыг хүргэхээр бэлтгэлээ. Танд зөвхөн татсан мах байхад хангалттай бөгөөд үүгээр амттай хоолыг богино хугацаанд хийж болно.

Орц:

  • Татсан мах – 600 гр
  • Өндөг – 12 ширхэг
  • Сүү – 40 гр
  • Овьёос – 2 халбага
  • Давс, перец – амталгаагаар

Хийх арга:

  • Овьёос дээрээ халаасан сүүгээ хийнэ. Ингээд хэсэг байлгаж, овьёосоо дэвтээнэ.
  • Өндгөө чанаж аваад, хальсалж цааш тавьна.
  • Татсан махан дээрээ хэрчсэн сонгино, давс, перец зэргээ хийж өөрийнхөөрөө амтлаарай.
  • Амталсан махан дээрээ дэвтээсэн овьёосоо нэмж базна.

  • Тугалган цаас гаргаж тавьна. Үүн дээрээ татсан махаа дэлгэж дэвсэх бөгөөд дээр нь ногоон навч тавьж, чанасан өндгөө байрлуулаарай.
  • Ингээд махаа ороож бэлтгэнэ. Махаа амтлах зорилгоор гадуур нь улаан перец цацаж өгнө. Тугалган цаасаар ороож, хоёр талыг нь чихэр боож буй боогоорой.
  • Нийтдээ 3 ширхэг махан ороомог болох ёстой. Нэг ороомогт 4 өндөг орно.

  • Халаасан хайруулын тавган дээр тугалган цаастай махан ороомогоо тавьж, тал тал руу нь эргүүлж, ойролцоогоор 20 минут шарахад хангалттай.
  • Ингээд махан ороомогоо задалж хэрчээрэй.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!