Хөл тань хавагнаад байна уу? Тэгвэл үүнийг уугаарай!

Хүний биеийн 60-70 хувийг зөвхөн ус эзэлдэг. Үүний 2/3 нь эсийн дотор байдаг бол, үлдсэн нь эсийн завсар байдаг аж. Улмаар бие дэх шингэн илүүдсэнээс болж, хүний бие хавагнадаг.

Хавагнах нь бөөр, бамбай булчирхайг өвчлүүлдэг сөрөг нөлөөтэй бөгөөд хэрвээ таны бие организм хавагнадаг бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Учир нь бид танд зориулан, эм уулгүйгээр хавагнахыг болиулах үр дүнтэй аргуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Хаван буулгах яншуйны ханд бэлдэхэд ногоон өнгийн яншуй үндэстэйгээ хэрэгтэй. Ногоогоо сайтар угаагаад махны машинаар машиндана. Халуун саванд жижиглэсэн ногоогоо хийгээд дээрээс нь 500 мл буцалсан ус хийнэ. Шөнөдөө хонуулаад өглөө нь шүүж аваарай. Уг бэлдмэлийг өдөрт 3 хувааж ууж дуусгана.

Хоёр өдөр дарааллан яншуйны ханд уух бөгөөд 3 дахь өдөр нь завсарлана. Дахин 2 өдөр ууж эхэлнэ, дараагийн өдрөөс хөлийн хаван эрс багасч байгааг та анзаарах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!