Төрөл бүрийн асуудалтай гутлыг шинэ мэт болгож засварлаж, цэвэрлэх аргууд

Хүмүүс бусдыг гутлаар нь дүгнэдэг хэмээдэг. Тиймдээ ч бид гутлаа цэвэр цэмцгэр байлгах гэж багагүй хичээдэг шүү дээ. Тэгвэл энд тэндээ толбо тогтсон, багахан урагдсан гутлаа яана даа гэж толгойгоо гашилгах хэрэггүй. Учир нь та бүхэндээ гэрийн нөхцөлд гутал засварлах аргуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Гутлаа гадилаар үрээд, салфеткиар арч

Энгийн гадил жимсний хальс, салфетка нь таны гутлыг гялалзсан болгоно. Эхлээд гадил жимсний хальсаар гутлаа үрж зүлгээд, дараа нь салфеткаар арчина. Таны гутал шинэ мэт л гялалзах болно.

Гутлынхаа улыг цагаан болгохын тулд баллуураар үр

Кетнийхээ улыг цэвэрлэж, цагаан болгоход танд баллуур туслана. Баллуураар ул хэсгийг сайтар үрэхэд л хангалттай.

Элгэн гутлыг хумс үрэгчээр цэвэрлэж болно

Элгэн гутлыг цэвэрлэх үргэлж төвөгтэй байдаг. Тэгвэл одооноос та хумс үрэгчийг ашиглаж, гутлаа цэвэрхэн байлгаж болох нь ээ. Толбо тогтсон, бохирдсон хэсгийг хумс үрэгчээр хөнгөн үрэхэд л хангалттай.

Лакан гутлыг гялалзуулахад шил толь арчигчийг ашигла

Шил толь арчигчийг гутал руугаа цацаж, зөөлөн даавуугаар арчиарай. Таны лакан гутал цоо шинэ мэт гялалзана.

Лакан гуталны зураасыг арилгахад вазелин ашиглаж болно

Лакан гутал дээр үүссэн зураасыг арилгахад вазелин ашиглаарай. Зураас үүссэн хэсэгт вазелин түрхэж, хэсэг байлгаад арчиж авна.

Гуталны гацсан цахилгаан янзлах

Гуталны цахилгаан гацсан бол лаагаар бага зэрэг үзээрэй. Хормын дотор цахилгаан ямар ч асуудалгүй болох юм.

Арьсан гуталны толбыг арилгах

Арьсан гутал тань нороод толбо тогтсон бол энэ аргыг хэрэглээрэй. 2:1 ус болон цагаан цууг хольж бэлтгэнэ. Үүндээ сойз дүрж, гутлаа үрж зүлгээрэй. Дараа нь алчуураар арчиж цэвэрлэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!