Гэрлэсэн хосуудын амьдралын хамгийн жаргалтай болон хамгийн хэцүү жилүүд: Эдгээрийг даван гарвал, хосын харилцаа тогтвортой болдог

Гэр бүлийн амьдралд хосууд хэн хэн нь хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Тэгж байж л урт удаан, амар тайван, аз жаргалтай харилцааг цогцлоож чадах юм. Үүнийг мэддэггүйгээс болж, сүүлийн үед гэр бүл салалт эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд эцэст нь хүүхдүүд өнчирч хоцорч байна. Судлаачид хосуудын амьдралд аз жаргалтай болон хэцүү үе гэж байдаг. Эдгээрийг зөв зүйтэй даван гарснаар, хосуудын харилцаа илүү тогтвортой болж ирдэг аж.

Гурван жил

Ихэнх хүмүүс дүрэлзсэн гал халуун хайр ердөө 3 жил үргэлжилдэг хэмээн ташаа ойлгодог. Үнэн хэрэгтээ гурван жил хамт байсны эцэст хосууд өөрсдийн сайн муугаа мэдэлцэж, нэгнийгээ илүү сайн ойлгож, бие биедээ дасч эхэлдэг байна. Нэг ёсондоо харилцаа гүнзгийрнэ.

Мөн гэрлэлтээс хойш гурван жил ихэнх хосууд хүүхэдтэй болдог тул тэдний гэр бүл улам бүр хайраар бялхана. Тиймээс гэрлэлтийн гурван жилийг хамгийн аз жаргалтай үе гэж нэрийддэг.

Таван жил

Хосуудын амьдралд бодит бэрхшээлүүд 5 дахь жилээсээ гарч эхэлдэг. Тухайн цаг үед хүүхдүүдийн нас бага байх учир аав ээжээс анхаарал их шаардаж, стрессдэж бухимдах зүйлс дундрашгүй арвин болно. Өдөр тутмын асуудал, ажил, дээрээс нь ар гэрийн амьдрал гээд энэ бүхнийг нуруун дээрээ үүрч, хэсэгтээ л хоёр биедээ цаг зав гаргаж, хайрлалцана гэдэг хэцүү болж ирнэ. Тиймдээ ч эдгээр цаг хугацааг хамгийн хүнд хэцүү үе гэж нэрлэнэ.

Энэ үед тэр их үүрэг хариуцлага, бухимдал, стресс, хэрүүл маргаанаас залхсан хосуудын харилцаа хөндийрөх, нэгнээ хуурах цаашлаад салах эрсдэл өндөртэй. Иймд аль аль нь хичээж, нэгнээ түшиж дэмжиж, эдгээр цаг хугацааг даван гарах хэрэгтэй юм.

Долоон жил

Ингээд эхний 5 жилийг даван гарч чадсан бол, хосуудад дараагийн саад бэрхшээл гарч ирнэ. Мэргэжилтнүүд үүнийг “Хана” гэж нэрлэдэг бөгөөд хосуудын хамтын амьдралын 7 дахь жил юм. Тус цаг хугацаанд хүүхэд өсгөж хүмүүжүүлэх, санхүүгийн асуудал, гэр бүлийн үүрэг хариуцлага зэргийг хуваалцахтай холбоотой асуудал их гарч ирнэ.

Энэ цаг үеийг л хамтдаа даваад гарчихвал, хосуудын харилцаа ерөнхийдөө тогтдог. Энэ олон жил хамтдаа бүхнийг даван гарч ирсэн тэдний харилцаа улам бүр бат бөх болж, хэрүүл маргаан багасч, нэгнээ эрхэмлэж, нандигнадаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!