Алчууранд шингэсэн таагүй үнэрийг амархан арилгах аргууд

Бид өдөр тутамдаа алчуур ашиглаж, нүүр болон гараа цэвэрлэдэг. Гэтэл тэр алчуур маань таагүй үнэртэй болчихоод салахгүй байвал яах вэ? Өнөөдөр та бүхэндээ алчуурны таагүй үнэрийг арилгах аргуудыг танилцуулж байна. Эдгээрийг сурч аваад гэртээ байгаа алчууруудаа угааж, сайхан үнэртэй болгоорой.

Хүнсний сода болон цагаан цуу

Хүнсний сода болон цагаан цууны тусламжтайгаар та алчуурны хир буртгыг сайтар арилгаж, ариутгаад зогсохгүй таагүй үнэрийг нь дарж чадна.

Найрлага:

  • Халуун ус
  • Хүнсний сода – 250 мл
  • Цагаан цуу – 100 гр

Алчуураа угаалгын машинд хийж, халуун усаар дүүргээрэй. Үүн дээрээ цагаан цуугаа хийж эргүүлнэ. Дараа нь усаа суллах бөгөөд угаалгын машиндаа алчуураа үлдээнэ. Үүн дээрээ ахин халуун ус хийгээд энэ удаад хүнсний содаа хийж, эргүүлээрэй. Ингээд л гаргаж ирэхэд алчуур тань үнэхээр таатай цэвэрхэн үнэртэх болно.

Нимбэгний шүүс

Нимбэгний хүчил концентрацитай тул аливаа хувцсыг цайруулж, ариутгахад маш тохиромжтой сонголт юм.

Найрлага:

  • Нимбэгний шүүс – 125 мл
  • Халуун ус – 1 литр

Халуун усан дээрээ нимбэгний шүүсийг хийнэ. Үүндээ алчуураа хийж орхиод, 40 минут байлгаарай. Дараа нь алчуураа авч, ердийн үед угаадаг шигээ угаагаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!