Тун удахгүй дэлхийд ганцхан музей нээгдэх гэж байна
Та хэзээ нэгэн цагт халим харахыг хүсэж байсан уу? Тэгвэл дэлхийн анхны халимны музейг Норвегийн хойд эрэг дээрх Арктикийн бүсэд барих гэж байна. Энэхүү барилгыг Дани улсын архитекторын “Dorte Mandrup” компани Норвеги улсын нутаг дэвсгэрт байрлах Андояагийн арал дээр сүндэрлүүлэх юм.
Гаднаасаа яг л халимны сүүл мэт харагдах өвөрмөц бөгөөд минималист шийдэл бүхий энэхүү барилга нь дээрээсээ яг л газраас салж ядан өндийж буй мэт харагдана.
Эх газраас ийшээ завиар нэг цаг явж ирэх бөгөөд халимнуудыг ойроос харах хамгийн боломжтой байрлал бөгөөд бүтэн жилийн туршид жуулчдыг татах гайхалтай цэг болно гэжээ.
Барилга дотроо халим харах өргөн цонх бүхий талбай, музей, оффис, ресторан, кафе хүртэл байх юм.
Энэхүү газар 2023 оны 6-р сард нээлтээ хийхээр төлөвлөж байна. Хэдийгээр өнгөрсөн жилийн 11-р сард Данийн архитекторын компани энэхүү газарт барилгаа барих олон улсын тендерт ялсан ч яг тэр үеэр Андояагийн арлаас Викингийн үеийн үнэт олдвор олдсонтой холбоотойгоор барилгын ажлаа түр хойшлуулаад байгаа ажээ.
Барилга дотроосоо болон гаднаасаа ингэж харагдана.