Өнөөдөр ямар хоол хийх вэ гэж толгойгоо гашилгаж байна уу? Залхуу байцааны ороомог хийж идээрэй!

Бид та бүхэндээ өдөр бүр хамгийн амттай бас хялбар хоолны жоруудыг хуваалцахыг хичээдэг. Харин өнөөдөр залхуу байцааны ороомог хийх жорыг танилцуулж байна. Энэ нь хийхэд хялбар төдийгүй маш амттай. Танд лав таалагдана гэдэгт итгэлтэй байна шүү. Ингээд хамтдаа хоолныхоо жортой танилцъя.

Орц:

  • Татсан мах – 500 гр
  • Байцаа – 300 гр
  • Будаа – 100 гр
  • Өндөг – 1 ширхэг
  • Давс, перец – амталгаагаар

Хийх арга:

Байцаагаа жижиглэж хэрчинэ. Будаагаа хагас болгоорой. Ингээд мах, будаа, байцаагаа хольж, дээр нь өндөг, давс перецээ хийж базаарай. Одоо базсан махаа котлет хэлбэртэй болгож хэсэг хэсгээр хуваана. Махаа шарах шүүгээний тавцан дээр тавьж 180 хэмд 20-30 минут жигнээрэй. Ингээд л таны өнөө оройны амттай хоол бэлэн болох юм. Хоолоо төрөл бүрийн салаттай хольж идэж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!