Орон орны бүсгүйчүүдийн өдөр тутмын хувцаслалтууд

Хүмүүсийн өнөөг хүртэл үнэн гэж итгэсээр ирсэн хэвшмэл ойлголтууд олон байдаг. Өнөөдөр та бүхэндээ тэдгээрээс заримыг нь худал гэдгийг баталж, бодит үнэнг ил болгохоор бэлтгэлээ. Энэ нь гадаад улс орнуудын бүсгүйчүүдийн хувцаслалтын тухай юм.

Иран

Ираны хуулинд бүх эмэгтэйчүүд олон нийтийн газраар явахдаа ороолттой байхыг шаарддаг боловч орчин үеийн бүсгүйчүүд дорнын бусад орны хатагтай нартай харьцуулахад юу өмсөхөө сонгох эрхтэй байдаг. Тэд таниас ч илүү загварлаг хувцаслаж, хараа булаам үзэсгэлэнтэй харагдаж чадна.

Япон

Япон гэхээр л хүмүүс охид бүсгүйчүүдийг нь бүгд л хүүхэлдэйн киноны баатар шиг хувцасладаг гэж боддог. Бодит байдал дээр тэд илүү даруухан хэрнээ цэвэрхэн хувцаслахыг илүүд үздэг байна.

Франц

Загварын улс хэмээн алдаршсан Францад амьдардаг бүсгүйчүүд бүгд берет малгай өмсөөд, эрхэмсэг төрх гаргаж алхдаг гэж бодож байна уу? Бусад улс орнуудтай харьцуулахад Франц бүсгүйчүүд хувцаслалтандаа их анхаардаг. Мөн тун ч загварлаг, дэгжин хувцасладаг. Гэхдээ үүнийг берет малгай, тод өнгийн хүрэмтэй холбон ойлгож болохгүй.

Итали

Итали бүсгүйчүүдийг үргэлж загвар зохион бүтээгчдийн урласан хамгийн тансаг даашинзыг авч өмсдөг гэж боддог хүмүүс олон. Үнэн хэрэгтээ Итали бүсгүйчүүд өөрсдийн нас насанд тохируулж хувцасладаг. Залуу бүсгүйчүүд үнэтэй гэхээс илүү өөрт тохирсон дэгжин, цэвэрхэн хувцас сонгох бол, нас ахиж яваа бүсгүйчүүд илүү үнэ цэнээ бататгах үүднээс үнэтэй, чанартай хувцас сонгодог байна.

Орос

Орос бүсгүйчүүд дэлхий нийтээр гоо үзэсгэлэнт төрх, халуухан биеэрээ алдартай. Өөрийн бие галбиртаа тохижуулж хэрхэн хувцаслахаа тун сайн мэддэг бөгөөд тус улсын гудамжаар өөртөө итгэл дүүрэн, залуухан бүсгүйчүүд өвлийн хүйтэнд ч шилбээ гаргаж, өндөр өсгийт өмсөж алхана.

Англи

Англи гэхээр хамгийн түрүүнд классик хувцаслалт санаанд бууж, ихэмсэг бардам бүсгүйчүүд толгойд орж ирдэг. Гэхдээ бодит байдал тийм биш. Англи бүсгүйчүүд нэг хэвэнд баригдах дургүй бөгөөд тэдний хувцаслалтаас үүнийг нь харж болно.

Хятад

Хятад охид бүсгүйчүүд улам бүр загварлаг, чөлөөтэй хувцасладаг болсоор байна. Тэдний хувцаслалтыг хязгаарлах зүйл гэж үгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!