Гэрийн нөхцөлд нөсөө толбоноос богино хугацаанд салах аргууд

Арьс бол хүний биеийн хамгийн том эрхтэн бөгөөд арьсны эмгэг нь эмчийн туслалцаа авахад хүргэдэг хамгийн нийтлэг асуудал юм. Статистикийн мэдээгээр батга гэх мэт хамгийн түгээмэл арьсны асуудлууд нь дэлхийн хүн амын 80 гаруй хувьд тохиолддог. Үүнээс гадна арьсан дээр үүссэн толбыг арилгах боломжтой. Нарны толбо хэмээгддэг эдгээр толбыг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах зааврыг хүргэж байна.

Эдгээр толбо хаанаас үүсдэг вэ?

Арьсан дээр үүссэн нөсөө толбо хаанаас яаж бий болдог вэ? Шалтгаан нь юу бол? Үүнийг хамтдаа мэдэж авцгаая. Нөсөө толбо үүсэх гол шалтгаануудад нарны туяанд арьсаа гэмтээх, үрэвсэл, дааврын өөрчлөлт, химийн найрлагатай эм уух, эрүүл мэндэд үзүүлэх зарим асуудал (жишээлбэл, элэгний өвчин), хөгшрөх явц зэрэг багтана.

Байгалийн аргаар арилгах нь

  • Нөсөө толбыг арилгахад туслах нэгээхэн арга бол төмс ашиглах юм. Төмс нь онцгой цайруулах увидастай. Та төмсний шүүс гаргаж аваад эсвэл төмсөө нимгэн хэрчиж ашиглаж болно. Асуудалтай буюу нөсөө толбо үүссэн хэсэгтээ төмсний шүүс түрхэж эсвэл төмсөөр сайтар арчина. Ингээд 6-7 минут байлгасны дараа бүлээн усаар угааж арилгаарай.
  • Өөр нэг арга бол зуун наст ашиглах юм. Энэ нь арьсыг чийгшүүлж, гэрэлтсэн болгохын зэрэгцээ нөсөө толбыг арилгах ашиг тустай. Зуун настын зүсч, гелийг нь гаргаж авна. Үүнийгээ толботой хэсэгтээ түрхэж, хатсаны дараа бүлээн усаар угаана. Толбоо арилах хүртэл энэхүү аргыг өдөр бүр хэрэглээрэй.

  • Жүржийн хальс нь С аминдэмийг их хэмжээгээр агуулдаг тул таны арьсны асуудлыг шийдвэрлэж өгнө. 1 халбага жүржийн хальсны нунтаг, 3 халбага сүүг хольж зуурна. Үүнийгээ толботой хэсэгтээ түрхэж, 10-15 минутын дараа нүүрээ угаагаарай.

  • Нимбэг нь цайруулах хүчтэй шинж чанартай өөр нэг байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм. Нимбэгний шүүсийг хөвөнд шингээж, толботой хэсгээ арчина. Үүнийгээ хатаагаад усаар зайлна. 2 долоо хоногийн турш өдөр бүр энэхүү аргыг ашиглаарай.

  • Кокосын тос нь тэжээллэг, бактерийн эсрэг, чийгшүүлэгч шинж чанартай тул нөсөө толбыг арилгахад том тус хүргэнэ. Кокосын тосыг нөсөө толботой хэсэгт түрхэж, арьсандаа шингээнэ.

 

 

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!