Нэг хүнсний скочоор нэлээдгүй олон асуудлыг шийдвэрлэж болно

Хүнсний скочыг таны төсөөлж байгаагаас илүү олон зүйлд ашиглаж болно. Ихэнх хүмүүс үүний олон талын хэрэглээг мэддэггүй тул нэг худалдаж авчихаад олигтой хэрэглэсэн юмгүй хэдэн жил гал тогооны шүүгээндээ хадгалж орхидог. Иймд та бүхэндээ хүнсний скочыг хэрэглэж болох санаануудыг танилцуулж байна.

Гадил жимсийг шинэ хэвээр удаан хадгалах

Гадил жимсний өнгө болон шаардлагатай чийгийг хадгалахын тулд ишийг нь хүнсний скочоор ороогоорой. Ингэснээр гадил жимсийг шинэ хэвээр удаан хугацаанд хадгалах боломжтой болно.

Арьс арчилгаанд ашиглах

Ямар ч маск нүүрэндээ түрхэж хэрэглэсэн гэлээ, дээгүүр нь хүнсний скоч дэвссэнээр, үйлчилгээ нь хэд дахин сайжирдаг. Та туршаад үзээрэй.

Асгарахгүй аяга

Соруултай аягатай болох тун амархан. Аягандаа ундаагаа хийгээд, амыг нь хүнсний скочоор дарж ороогоорой. Ингээд соруулаар цоолж жижиг нүх гаргахад хангалттай.

Хүүхэдтэйгээ хамт урлая

Хүүхэдтэйгээ хамт цагийг хөгжилтэй өнгөрүүлэхдээ хүнсний скочыг ашигла. Гараа бохирдуулахгүйгээр гоё зураг бүтээнэ.

Цэцэгний хугацааг уртасгана

 

Хайртай дотны хүмүүстээ баглаатай цэцэг бэлэглэхдээ, цэцгийнхээ үндсийг хүнсний скочоор ороогоорой. Ингэснээр цэцгийг удаан хугацаанд үзэсгэлэнтэй, амьд байлгах юм. Нэг ёсондоо цэцэгний насыг уртасгана гэсэн үг.

Нүүхэд туслах хэрэгсэл 

Нүүх үед эд зүйлс эдвэрч, хагарах тохиолдол олон. Үүнээс сэргийлэхийн тулд тавилга, эд хэрэгслээ хүнсний скочоор ороож байгаарай.

Будагны багсаа хатахаас сэргийлэх

 

Будаг хийж байгаад завсарлага аваад үргэлжлэх хооронд багс хатчихсан байдаг шүү дээ. Тэгвэл үүнийг хүнсний скочоор ороогоод орхиход хатахгүй.

Хөргөгчөө цэвэрхэн байлгах

Хөргөгч амархан бохирддог. Ойр ойрхон цэвэрлэх хэрэг гардаг тул хэцүү байдаг биз дээ. Тэгвэл одооноос хөргөгчний тавцангууд дээр хүнсний скоч дэвсэж байгаарай. Тавцан бохирдох үед хүнсний скочоо хуулж аваад, өөрийг наана. Цэвэрлэх шаардлага гарахгүй.

Үрсэлгээ 

 

Ямар ч төрлийн ургамлын хурдан үрслүүлэхийн тулд хөрсөө усалж чийглэсний дараа хүнсний скочоор ороож таглаарай. Энэ нь хурдан үндэслэж ургаж эхлэхэд тусална.

Зайдас хийх

Машиндаж бэлтгэсэн махаа хүнсний скочинд ороож, зайдас болгож болно.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!