Бөгшүүлсэн хий ханиалгыг өдөрт нь дарах эмээгийн нууц жор! Та ч гэсэн туршаад үзээрэй

Хэт удаан хугацаанд ханиалгах нь таны биеийг сулруулж, хоолойг хуурайшуулан, гэдэс хэвлий орчмыг зовиуртай болгодог. Түүнчлэн хичнээн хичээсэн ч ханиалгахыг хянаж бас зогсоож чадахгүй шүү дээ. Тэгвэл та дараах аргыг туршаад үзээрэй! Үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

Ханиалга ялангуяа шөнө тайван унтаж амрахад маш их саад болдог. Тиймээс ч бид эмийн санчаас дур мэдэж, үнэтэй хүчтэй эмийг авч уудаг. Гэвч үүний хор уршгийг төдийлөн ойлгож амждаггүй шүү дээ. Жишээ нь, гуаифенесин / декстрометорфан хэмээх хий ханиалганы эсрэг эмэнд ордог тус бодис нь таарахгүй хүндээ зүрх дэлсүүлэх, толгой эргэх, мансуурах, бөөлжүүлэх, хөлөргөх, амьсгалад хүнд болох зэрэг сөрөг нөлөөг үзүүлдэг.

Иймд та эм авч уухаасаа урьдаар дараах аргыг туршаад үзэхийг зөвлөе!

1. Хүчтэй ханиалгыг дарах халуун ногоотой бэлдмэл

Орц:

  • 1 халбага органик болон шохойгүй алимны цуу
  • 1 халбага буцалсан бүлээн ус
  • 1 халбага цэвэр зөгийн бал
  • 1/4 халбага халуун чинжүү
  • 1/4 халбага нунтаг цагаан гаа
  • 1/4 халбага нунтаг шанцай
  • 1 хумс сармис
  • Таглаатай жижиг сав

Хэрхэн хийх вэ?

Зөгийн балаа усны халуун ууранд барьж, зөөлрүүлнэ. Ингэхдээ богино долгионы зууханд хийж болохгүйг хатуу анхааруулъя. Зөөлөрсөн зөгийн балаа жижиг шилэн савандаа хийж, дээр нь алимны цуу болон ус, нунтаг халуун чинжүү, цагаан гаа, сармис, шанцайг хийнэ.

Ингээд шилэн саваа таглаж, сайтар сэгсрээрэй. Дараа нь ахин зөөлрүүлсэн 1 халбага зөгийн балыг нэмж өгөөрэй! Ингээд бэлдсэн эмнээсээ өдөрт 3-4 удаа цайны халбагаар ууна. Удаан хугацаанд хадгалах бол хөргөгчинд хийгээрэй!

2. Эмээгийн хамгийн дуртай ханиадны сироп

Орц:

  • 1/2 аяга органик цэвэр зөгийн бал
  • 1/2 аяга органик оливийн тос
  • 1-5 ширхэг нимбэг,
  • Тагтай шилэн сав

Хийх арга:

Олив, зөгийн бал, нимбэгний шүүсээ хооронд нь хольж, усны халуун ууранд барьж зөөлрүүлнэ. Ингээд үүнийг урьдаас бэлдсэн шилэн савандаа хийгээрэй. Бэлдсэн сиропоос өдөрт 3-4 цайны халбагыг ууж хэрэглэнэ.

3. Турмерик болон цагаан гаатай бэлдмэл

Орц:

  • 2 аяга ус
  • 1 цайны халбага нунтаг цагаан гаа
  • 2 цайны халбага турмерикийн нунтаг
  • 1/2 цайны халбага хар перец
  • 1 цайны халбага зөгийн бал
  • 1 ширхэг нимбэг

Хийх арга:

Усаа зөөлөн гал дээр буцалгаж, бага зэрэг хөрсний дараа цагаан гаа, турмерик, нунтаг хар перец зэргийг хийнэ. Үүнийгээ шилэн саванд хийсний дараа зөгийн балаа хийж хооронд нь сайтар холино. Бэлтгэсэн эмээ, хөрөхөөс нь өмнө халуун бүлээнээр нь уугаарай. Хэрэв 12 наснаас доош хүүхдэд өгөхөөр бол, бүлээнээр өгөх нь зөв. Бэлдмэлийн амтыг сайжруулахын тулд нимбэгний шүүс нэмэхийг зөвшөөрнө.

4. Халуун эмийн ургамалтай цай

Орц:

  • 1 чимх нунтаг орегано
  • 1 чимх ганга
  • 1 чимх цагаан гаа,
  • 1 чимх турмерик
  • 1/4 хэмжээтэй нунтаг хар перец
  • 1 хумс сармис
  • 1/4 хэмжээтэй цэвэр зөгийн бал
  • 1/4 хэмжээтэй бүйлсний сүү
  • 3 цайны халбага лайм жимсний шүүс

Хийх арга:

Модон халбага ашиглан, нунтаг орегано болон гангыг хооронд нь холино. Дараа нь термерик, цагаан гаа, хар перецийг буцалсан бүлээн усанд холино. Ингээд 6 минут орчим хандалсны дараа дээр нь зөгийн бал, сармис, бүйлсний сүү, лайм жимсний шүүсийг хийнэ. Ингээд хооронд нь сайтар хольсны дараа бага багаар шимж уугаарай!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!