Хүрэн манжин чанах шилдэг арга

Хүрэн манжин нь будаг их гаргадаг хүнсний ногоо учраас чанасны дараа саванд өнгөр тогтож угааж арилгахад бэрх байдаг шүү дээ. Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэж болох нэгэн аргыг та бүхэндээ зааж өгөхөөр бэлтгээд байна. Та тус аргыг ашиглаж, хүрэн манжингаа чанаснаар, сав бохирдохгүй, өнгөр тогтохгүй, үнэр гарахгүй нэмээд манжингийн өнгө нь тод хэвээр, шүүслэг байх болно.

Хүрэн манжингаа сонгохдоо тод өнгийн, дундаж хэмжээтэйг аваарай. Энэ нь илүү шүүслэг, сайхан амттай байдаг.

Хүрэн манжингаа сайтар угааж, цаасан салфеткиар арчиж хатаана. Үндсийг нь хэрчиж авах хэрэггүй. Одоо үүнийгээ уутанд хийж, нэмээд 1 халбага элсэн чихэр хийнэ. Уутны агаарыг гаргаж амыг нь боогоорой.

Ингээд ууттай хүрэн манжингаа буцалж буй усанд хийж, 25 минут чанана. Товлосон цаг болоход гаргаж аваад хөргөөрэй. Чанаж бэлтгэсэн хүрэн манжингаа хэрчиж, төрөл бүрийн хоол салатанд хийж хэрэглэж болох юм. Таны өмнө нь чанадаг байснаас илүү амттай, шүүслэг, мөн тод өнгөтэй байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!