Баярын өдрөөр хайртай хүмүүсээ баярлуулах жор: Нухсан төмс, бяслагтай хучмал хийх амтат жор

Амттай оройн хоол бэлтгэх цаг болжээ. Байнга махтай хоол идээд бие хүндрээд байна уу? Тэгвэл өнөөдөр хамтдаа амтат төмстэй, бяслагтай хучмал хийх жорыг сурч авцгаая. Бэлтгэхэд амархан бөгөөд үнэхээр амттай. Тиймээс заавал туршиж үзээрэй.

Орц:

  • Төмс – 8 ширхэг
  • Сонгино – 1 ширхэг
  • Сүү – 1 халбага
  • Масло – 2 халбага
  • Давс
  • Чеддер бяслаг – 175 гр
  • Улаан лооль – 2 ширхэг

Хийх арга:

Төмсөө хальсалж цэвэрлэж бэлтгээрэй. Үүнийгээ усанд хийж, зөөлөн болтол нь чанана. Чанаж болгосон төмсөө нухаж, дээр нь жижиглэн хэрчсэн сонгино, сүү, масло, давс зэргээ хийж нухах бол үрсэн бяслагныхаа 2/3-ийг төмсөн дээрээ хийгээрэй.

Ингээд нухсан төмсөө шарах шүүгээний савандаа хийж, дээр нь үлдсэн бяслагаа цацна. Одоо улаан лоолио нимгэн хэрчиж, бяслаг дээгүүрээ өрөөрэй.

OLYMPUS DIGITAL CAMERA

Үүнийгээ шарах шүүгээндээ хийж, 180 хэмд шарах бөгөөд харж байгаад бяслаг нь хайлж шаргалтаж, улаан лооль нь бор шаргал болоод ирэх үед гаргана. Ингээд л таны бэлтгэсэн амттай оройн хоол бэлэн болох юм. Үүнийгээ та шинэхэн ногооны салаттай хольж идээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!