70 кг жин хасч чадсан хувийн дасгалжуулагчийн өгсөн зөвлөгөө

Жо Бернштейн дөнгөж 25 настай байхдаа 154 кг жинтэй байжээ. Турах гэж төрөл бүрийн аргаар хичээж, хоолоо хасч, дэглэм барьсан ч амжилт олоогүй. Ингээд тэрээр гэнэт их хэмжээний жин хаях биш, амьдралаа зөв хэмнэлд оруулж, тууштай бага багаар жингээ хаях нь илүү дээр арга болохыг ойлгожээ. Үүний үр дүнд Жо 70 кг жин хасч чадсан бөгөөд одоо хувийн дасгалжуулагчаар ажилладаг. Тэрээр хүмүүсийг хүссэн жиндээ очиход тусалж, хамтдаа тэдний мөрөөдлийг бодит болгож өгдөг байна.

Турах хамгийн зөв арга бол аажим аажмаар амьдралаа зөв хэмнэлд оруулах. Харин хэрхэн үүнийг амьдралдаа оруулж ирэх вэ гэдгийг Жо тайлбарлаж, багахан зөвлөгөө өгснийг бид орчуулан хүргэж байна.

Калори уухаа боль

Энэ нь хийжүүлсэн ундаа, жүүс, чихэртэй цай уухаас татгалз гэсэн үг юм. Харин үүний оронд устай найзал. Ус ууж хэвшсэнээр гурван сарын дотор 20 кг хасах боломжтой. Заримдаа бид анзааралгүй, өөрөө ч мэдэлгүйгээр зөвхөн уух юмнаас гэхэд өдөрт 2000 калор авчихсан байдаг.

Гадуур хооллохоос татгалз

Гадуур хооллох нь таны зөв хооллолтыг баллах хамгийн аюултай зүйл. Тиймээс гэртээ амттай хийгээд эрүүл хоолоо бэлтгэж аваад ажилдаа явж байгаарай. Энэ нь мөнгө санхүү хэмнэнэ, эрүүл мэндэд тустай, нэмээд жингээ хасахад тусална.

Машины оронд унадаг дугуйг сонго

Өглөө оройдоо машинтай зам дээр түгжирч, бухимдаж суухын оронд унадаг дугуй унаж хэвшээрэй. Энэ нь маш олон давуу талтай.

  • Цагаа хэмнэнэ
  • Стрессээс сэргийлнэ
  • Дасгал хөдөлгөөн болно
  • Цэнгэг агаар амьсгалж, эрч хүчээр өөрийгөө цэнэглэнэ
  • Шатахуун хэмнэнэ

Амттай хоол хийж сур

Өөртөө зориулаад, өөрийнхөө эрүүл мэндэд зориулаад амттай хэрнээ илчлэг багатай хоолнууд хийж сураарай. Интернэтээр төрөл бүрийн жорууд хөвөрч байгаа тул тэднээс хэдийн барьж аваад хийж үзэх хэрэгтэй шүү.

Байгалийн гаралтай хүнс ямар чухал болохыг ойлго

Жингээ хасч, эрүүл амьдралыг эрхэмлэхээр шийдсэн бол байгалийн гаралтай хүнстэй найзлах хэрэгтэй. Амттан чихэрнээс татгалзаж оронд нь шинэхэн жимс, ногоог сонгоорой.

Нохойтой бол

Өглөө оронд өнхрөх биш, нохойгоо авч гаран салхилуулах нь бодисын солилцоо болон тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Эрүүл амьдралын хэмнэл, алхах, агаарт гарах, зөв хооллох л таныг хүссэн хүсээгүй турааж эхэлнэ.

Органик хүнс хэрэглэ

Сайн чанарын, органик хүнс сонгох хэрэгтэй. Юу идэж байгаа, биедээ юу хуримтлуулж байгаагаа ямагт хянах хэрэгтэй гэсэн үг юм.

Чанартай мах ид

Эрүүл зөв амьдрах нь махнаас татгалзахтай огт холбоогүй. Бид мах идэж байх хэрэгтэй. Махнаас авах шим тэжээл, уураг, төрөл бүрийн амин дэм нь биднийг эрүүл, эрч хүчтэй байхад тусална. Хамгийн гол нь идэх махаа сонгохдоо анхааралтай байх хэрэгтэй юм.

Бие болон сэтгэлийн хувьд эрүүл байх

 

Шууд турж, жингээ хасахаас илүүтэй эхлээд өөрийгөө сэтгэлийн хувьд бэлдэх нь чухал. Бага багаар өөртөө амьдралын хэмнэлээ дасгаж, аажим аажмаар жингээ хасах хэрэгтэй. Ингээд сурчихсан байхад эргээд жин нэмэх вий гэж айх хэрэггүй болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!