Хаа сайгүй наалдсан гэрийн тэжээвэр амьтны үсийг цэвэрлэх шалгарсан аргууд

Гэрийн тэжээвэр амьтад бидэнд хязгааргүй их аз жаргалыг авчирдаг ч, эргээд сөргөөр нөлөөлөх зүйл ч бий. Энэ бол гэрээр дүүрэн хөглөрөх амьтны үс. Үүнийг хэрхэн цэвэрлэхээ мэдэхгүй гайхаж суугаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь та бүхэндээ тэжээвэр амьтны үс цэвэрлэх үр дүнтэй аргуудыг хуваалцаж байна.

Үсийг тогтмол самна

Өдөр бүр тогтсон цагт, тогтсон газраа гэрийн тэжээвэр амьтныхаа үсийг самнаж өгч байгаарай. Ингэснээр тэдний унах гэж байсан үсийг түрүүлж аваад, энд тэнд хөглөрөхөөс сэргийлж чадна.

Резинен бээлий бол амьтны үсний соронз

Резинэн бээлий өмсөөд бага зэрэг норгочих. Үүгээрээ хивс, хувцас зэргээ нэг илээд өнгөрөхөд л үснүүд наалдаад ирэх болно.

Соруулах техник

Тоосоо зүгээр соруулахад бүх үснүүд авагдахгүй. Харин “х”-лэж соруулснаар хивсэнд наалдсан бүх үсийг сайтар соруулж авч чадна.

Өөрөө цэвэрлэгээний бодис бэлтгэ

3/4 аяга нимбэгний шүүс, 3 амны халбага хүнсний сода, хэдэн дусал цайны модны тосыг хольж бэлтгээд, шүршигч саванд хийнэ. Үүнийгээ тавилга, савхин буйдан, шал зэрэг рүүгээ цацаж, араас нь арчиж үсийг цэвэрлэнэ.

Гэрээ зөв тохижуул

Боломжтой бол байгалийн гаралтай үсэнд тэсвэртэй өтгөн шилмүүст мод, ламинат эсвэл винил шалыг сонгоорой. Мөн хивс, хивсэнцэрээс татгалз.

Уушгин чулууг ашигла

Хивсэн дээр наалдсан үсийг цэвэрлэхэд уушгин чулуу тус болно. Үүгээр хивсээ нэг захаас нь эхлүүлэн үрнэ.

Үс авагч роллер хэрэглэ

Үүдний хаалганы дэргэд үс нааж авагч роллер тавиарай. Гэрээс гарахаас өмнө роллероор хувцсаа гүйлгэж, наалдсан үсээ цэвэрлэж заншаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!