Завгүй хүмүүст зориулсан Солонгос арьс арчилгааны алтнаас үнэтэй 6 зөвлөмж

Солонгосын арьсны эмч нар арьс арчилгааны энгийн боловч үр дүнтэй нууцыг мэддэг бөгөөд үүнийгээ хуваалцсан байна. Тэдний зөвлөгөөг орчуулан хүргэхээр бэлтгэлээ.

Өглөөдөө нүүрээ зөвхөн усаар угаа

Зөөлөн найрлагатай цэвэрлэгч ч гэлээ өдөрт хоёр удаа хэрэглэж нүүрээ угаавал арьсыг гэмтээж болохыг мэргэжилтнүүд анхааруулж байна. Иймд өглөөдөө нүүрээ зөвхөн усаар угааж байхад хангалттай. Харин оройдоо будгаа арилгаж, нүүрээ хөөсөөр угааж бүрэн гүйцэт цэвэрлэх нь чухал юм. Хэрэв та унтахдаа шөнийн маск тавьдаг бол өглөөдөө нүүрээ цэвэрлэгчээр арчиж, тосыг нь арилгаад нүүрээ будах хэрэгтэй.

Өдөр бүр маск түрхэх хэрэггүй.

Маскыг долоо хоногт хоёроос илүүгүй удаа хэрэглэх нь дээр. Зөвхөн маш тослог арьстай хүмүүс л арай олон удаа хэрэглэж болох юм. Орой болгон хэрэглэж болох цорын ганц маск бол чийгшүүлэгч салфеткан маск аж.

Арьсыг гуужуулж, дараа нь чийгшүүлнэ.

Солонгосын мэргэжилтнүүд арьсаа гуужуулсны дараа шууд чийгшүүлэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Нас ахих тусам таны эстроген буурч, арьс тань чийгшүүлэгч бүтээгдэхүүн шаарддаг. Арьсанд чийгийг хадгалахын тулд арьсны эмч нар зөгийн бал, сарнайн ус, гиалуроны хүчил, Е витамин агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна.

Нүүрний бүхий л хэсэгт нэг тос түрхэнэ.

Солонгосын арьсны эмч нүүрэндээ цөөн төрлийн тос түрхсэн нь дээр гэж хуваалцжээ. Хүмүүс зовхи, нүд, дух, эрүү гээд өөр өөр тос түрхдэг. Гэвч энэ нь буруу бөгөөд олон тос холилдсоноор батга гарах үндэс тавигддаг байна. Иймд олон төрлийн үйлчилгээг өгч чадах нэг тосыг сонгож түрхэх хэрэгтэй юм.

Давхар маскны арга хэрэглэ.

Нүдний доорх арьс нь ихэвчлэн маш мэдрэмтгий байдаг тул та түүнд нэмэлт анхаарал хандуулах хэрэгтэй. Солонгосын мэргэжилтнүүд нүүрний маск түрхэхдээ зовхины наалт ашиглан нүдний доорх арьсыг хуурайшуулахгүй байхыг зөвлөж байна. Давхар маск хэрэглэж сураарай.

Гель суурьтай зовхины тосыг праймер болгон хэрэглээрэй.

Гель эсвэл усан суурьтай зовхины тосыг хэрэглээрэй. Энэ нь нүдний доорх хар хүрээг багасгахад тусалдаг. Мөн нүүр будалтыг илүү цэвэрхэн, толигор харагдуулах шидтэй юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!