Арьсны хөгшрөлтийг удаашруулах коллагенаар баялаг 10 хүнс

Коллаген нь хүний биеийн холбогч эд эсийн бүтцийн гол уураг юм. Энэ нь арьсны уян хатан чанарыг хариуцдаг. Тиймээс үрчлээ үүсэх нь таны биеийн коллагены түвшин буурсан болохыг илтгэх дохио гэж ойлгож болно. Өнөөдөр та бүхэндээ хоол хүнсээр дамжуулан коллагений хэмжээг нэмэгдүүлэх, хөгшрөх явцыг удаашруулах талаар мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Коллагенийг заримдаа “цавуу” гэж нэрлэдэг бөгөөд учир нь бидний бие энэ бодисгүйгээр тарж бутарна

Өмнө нь хэлсэнчлэн коллаген бол уураг юм. Энэ нь бидний бие махбод дахь бүх уургийн материалын 30-40%-ийг эзэлдэг. Коллаген нь арьсыг залуу хэвээр нь хадгалдаг бөгөөд тос, үс, үе мөч, гэдэсний эдэд агуулагддаг. 16 төрлийн коллаген байдаг боловч хамгийн түгээмэл 3 төрөл байх аж. I ба II хэлбэрийн коллаген нь арьс, яс, шөрмөсөнд байдаг; коллагены III хэлбэр нь үе мөчүүдэд байдаг.

Хүний бие организм шаардлагатай хэмжээгээр коллаген гаргаж авах боломжтой. Гэсэн хэдий ч 25 наснаас хойш коллагений байгалийн үйлдвэрлэлийн түвшин удааширч эхэлдэг. Эхний ээлжинд арьсанд үрчлээс үүсэх бол цаашлаад үе мөчний өвчтэй болох аюултай. Тэгвэл үүнээс сэргийлэхийн тулд юу идэх ёстойг танилцуулахаар бэлтгэлээ.

Махны шөл ба загас

  • Ясны шөл нь коллагены нийлэгжилтийг идэвхжүүлдэг. Үхрийн махны шөл нь коллагены I хэлбэрээр дүүрэн тул арьсны эрүүл мэндэд үнэхээр тустай; цацагт хяруул, тахианы шөл нь үе мөчний үйл ажиллагааг дэмждэг II төрлийн коллаген агуулдаг.
  • Салмон загас нь цайр, коллагены нийлэгжилтийг идэвхжүүлдэг эрдэс бодис агуулдаг. Нэмж дурдахад түүний омега-3 өөх тос нь арьсыг чийгшүүлж, залуу харагдуулахад тусалдаг. Салмон загасыг долоо хоногт 2 удаа идэхийг зөвлөж байна.

Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ

  • Ногоон өнгийн хүнсний ногоо нь янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн хүнс юм. Эдгээр нь коллагены эрт задралаас сэргийлж чаддаг. Бүх ногоон хүнсний ногоо нь хлорофилл агуулдаг тул арьсны проколлагены хэмжээг нэмэгдүүлдэг. Хлорофилл нь арьсыг хэт ягаан туяа, чөлөөт радикалаас хамгаалж улмаар арьсыг эрт хөгшрөхөөс сэргийлнэ. Таны идэх ёстой ногооны хэмжээ нь таны биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөс хамаарна: их хөдөлгөөн хийх тусам илүү их ногоо идэх хэрэгтэй.
  • Цитрусын жимс нь амин хүчлийн пролин үйлдвэрлэхэд тусалдаг Витамин С агуулдаг. Пролин нь коллаген үйлдвэрлэхэд шаардлагатай химийн бодис юм. Витамин С нь бие махбодийг хүрээлэн буй орчны хорт бодисоос хамгаалдаг. С аминдэмийг сайн тунгаар авахын тулд өдөрт 2 ширхэг жимс идэх хэрэгтэй.

  • Улаан лооль нь арьсыг хэт ягаан туяанаас хамгаалдаг антиоксидант химийн ликопен агуулдаг. Ликопен нь коллагены нийлэгжилтийг идэвхжүүлдэг. Илүү их ликопен авахын тулд та ногоогоо жигнэх хэрэгтэй бөгөөд үүнээс ч илүү сайн сонголт бол улаан лоолийн жүүс уух юм. Та өдөрт дор хаяж нэг аяга жүүс уух хэрэгтэй.
  • Авокадо бол Е витамин агуулсан бүтээгдэхүүн бөгөөд хүний биед коллаген задрахаас сэргийлдэг. Нэмж дурдахад авокадо нь арьсанд сайн нөлөөтэй өөх тос агуулдаг ба авокадогийн тос нь коллагены нийлэгжилтийг нэмэгдүүлдэг.
  • Гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, цангис жимсний найрлага нь хэт ягаан туяанаас үүссэн коллагены задралаас урьдчилан сэргийлэхэд биед шаардлагатай эллаг хүчил агуулдаг. Жимс нь витамин С агуулдаг бөгөөд хэрэв та насанд хүрсэн бол өдөрт 70 гр жимсгэнэ идэх хэрэгтэй.

Өндөг

Өндөг нь ясны шөл шиг, коллаген агуулдаг бүтээгдэхүүн юм. Энэ нь коллаген болон элгийг хоргүйжүүлэхэд шаардлагатай хүхэр агуулдаг. Нэг ёсондоо коллагеныг устгадаг хорт бодисыг биеэс гадагшлуулдаг гэсэн үг юм. Гэсэн хэдий ч та хэт их идэж болохгүй – өдөрт 2 өндөг хангалттай.

Үр тариа

  • Хулууны үр нь коллагены нийлэгжилтийг идэвхжүүлдэг цайрын эх үүсвэр юм. Цайр агуулсан хоол хүнс нь уургийн задралыг удаашруулдаг. Мөн цайр нь эрүүл арьсыг нөхөн сэргээх хурдыг нэмэгдүүлдэг. Та үүнийг салатанд хийж идэж байгаарай.
  • Чиа үр нь омега-3 өөх тос агуулдаг бөгөөд арьсны эсийг залуужуулах, чийгшүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Арьс толигор болно. Насанд хүрсэн хүн өдөрт 100 гр чиа үрийг смүүти, эсвэл гурилан бүтээгдэхүүнд хийж идэж болох юм.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!