Орос аргаар бэлтгэсэн амттай блинчик хийх жор: Хүүхдүүд болон нөхөртөө хэрхэн хийхийг зааж өгөөрэй

Өглөөний цайндаа амттайхан блинчик идэх сайхан биш гэж үү? Хийхэд хялбархан төдийгүй амт нь аз жаргал бэлэглэнэ. Гэрийн эзэгтэй гэлтгүй өсвөр насны хүүхдүүд, аав нар ч сураад авах хэрэгтэй шүү. Хамтдаа жортойгоо танилцъя.

Орц:

  • Сүү – 500 гр
  • Өндөг – 3 ширхэг
  • Гурил – 280 гр
  • Элсэн чихэр – 2 халбага
  • Давс – 11 амны халбага
  • Масло – 60 гр

Өндгөө задалж хутгаад сүү, давс, сахар, зөөлрүүлсэн масло зэргээ нэмээд сайтар холино. Үүн дээрээ гурилаа нэмж хийгээд бөөн гурилгүй болтол нь хутгаарай. Миксер хэрэглэж болох бөгөөд гараар хутгахад ч асуудалгүй.

Хайруулын тавгаа маслоор арчаад зуурмагнаасаа бага багаар тасалж авч хийгээд, хэсэг хугацааны дараа зуурмагаа эргүүлж, 2 талаар нь хайрна. Сүүлийн үеийн наалддаггүй хайруулын тавганд тосгүй шууд шарж болно. Амттай, өег энэ хоолыг томчууд төдийгүй хүүхдүүд ч амтархан иддэг.

Ингээд бэлэн болсон блинчикээ төрөл бүрээр амталж идэж болно. Та үүнийг молоко, шоколадтай крем, цөцгий, сүүн крем, жимсний чанамал зэргээр амталж, жимстэй хольж идээрэй. Таны өглөөг улам бүр аз жаргалтай болно гэдэгт итгэлтэй байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!