Хэтэрхий ачаалалтай ажилтай ээж минь мэдрэлийн ядаргаанд орчихсон байхад энэ цай л аминд нь орсон

Яншуй нь бидний идэх хоолыг амттай болгодог төдийгүй илүү олон ашигт шинж чанартай. Бидний эрүүл мэндийн энхийг манаанд зогсож чадах энэхүү ургамал нь чухам хэрхэн мөн бидний биеийн аль хэсэгт нөлөөлдөг болохыг хамтдаа мэдэж авцгаая. Яншуйг нимбэг болон зөгийн балтай хольж хэрэглэснээр, олон төрлийн эмчилгээг таны биед хүргэх аж.

Хорт хавдраас сэргийлнэ

Яншуйнд агуулагдах нэгдлүүд нь бие махбодид хавдрын тархалтыг бууруулахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Цаашлаад уушиг, ходоодонд хавдар үүсэхээс сэргийлнэ. Энэхүү байгалийн нэгдэл нь хорт хавдрын эсийн өсөлтийг саатуулдаг. Эрдэмтэд хулгана дээр туршилт явуулж, яншуйны биед үзүүлэх нөлөөг судалж үзэхэд, хулганы хорт хавдрын өсөлтийг маш эрчимтэй зогсоосон байна. Тиймээс яншуйг ходоод, гэдэсний хамгийн үр дүнтэй эмчилгээ хэмээдэг аж.

Мэдрэлийн гэмтэлийг эмчилнэ

Үргэлж утас шагайж, ажил ажил гэсээр мэдрэлийн ядаргаанд орчихсон уу? Тийм бол таны ядаргааг яншуйны шүүс эмчилж чадах юм. Яншуйны шүүсийг бэлтгэж ууснаар, мэдрэлийн үйл ажиллагаа сайжирч, толгой өвдөх, эргэх, дүүрэх гэх мэт шинж тэмдгүүд алга болно.

 Үе мөчний өвчинг эмчилнэ

Яншуй нь С витаминаар баялаг учир ясыг бэхжүүлж, үе мөчний өвдөлтийг намдаах онцгой чадвартай.

Орц:

  • Яншуй – 4-5 багц
  • Ус – 3 аяга
  • Нимбэг – тал
  • Зөгийн бал

Бэлтгэх арга:

  • Усаа саванд хийж буцалгана.
  • Буцлаад эхэлмэгц галаа багасгаж, яншуй болон тал нимбэгний шүүсээ хийгээрэй.
  • Галаа унтрааж, 5 минут байлгана.
  • Шүүснээсээ яншуйгаа гаргаж аваад, шүүсэндээ халбага зөгийн бал хийж хутгаарай.
  • Ингээд таны амттай шүүс бэлэн болох юм.

Өдөрт нэг удаа ууж байгаарай. Ингэсэн байхад та шүүсний бүх ашигт чанарыг биедээ хуримтлуулж чадах юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!