Хэрэв таны толгой өвддөг бол үүнийг уугаарай. Насаараа толгой нь өвдсөн эмээ маань үүний ачаар эм уухаа больсон

Толгой өвдөх нь бидний өдөр тутмын амьдралд тохиолдож, төвөгтэй байдал үүсгэдэг. Толгойны өвдөлтөө намдаах гэж өвчин намдаах эм уусаар, одоо биенд дасал болж, үйлчлэхээ больсон уу? Тийм бол та толгойн хүчтэй өвдөлтөө байгалийн аргаар хялбархан шийдвэрлэж, цаашдаа ч үүнээс сэргийлж чадна.

Танд хэрэгтэй чухал орц бол нимбэг болон давс юм. Гэхдээ сайн чанарын давс хэрэгтэй гэдгийг сайн санаарай. Болж өгвөл Хималайн давс хэрэглэхийг хичээгээрэй. Мөн таны хэрэглэх нимбэг шинэхэн байх ёстой шүү. Одоо хэрхэн яаж бэлтгэх аргатай танилцъя.

Орц:

  • Нимбэг – 1 ширхэг
  • Хималайн давс – 1 цайны халбага
  • Цэвэр ус – нэг аяга

Нимбэгнийхээ шүүсийг шахаж авна. Үүн дээрээ давсаа хийгээд, аяга усаа нэмж хутгаарай. Ингээд бэлтгэсэн шүүсээ тэр дор нь нэг амьсгаагаар ууна. Ердөө 5 минутын дотор таны толгойн өвчин намдаж, сэргэх болно. Тиймээс эм уух гэж яарахын оронд энэ аргыг хэрэглээд үзээрэй.

Хималайн давс нь эрдэс бодисоор баялаг бөгөөд 84 элемент агуулж, хүний эрүүл мэндэд гайхалтай сайнаар нөлөөлнө. Давс нь цусан дахь серотонины түвшинг нэмэгдүүлж, толгой өвдөх, мигрень өвчнөөс ангижруулж, бие дэх хүчил-суурь тэнцвэрийг сэргээж, мэдрэлийн системийг бэхжүүлнэ.

Давс нь таны биеийг тайвшруулах бол, нимбэг нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх ба энэ хоёрын нэгдэл нь толгойн өвдөлтийг намдааж эмчилнэ. Энийг одооноос хэрэглэж эхэлвэл, та цаашдаа толгой өвдөх асуудалтай нүүр тулгарах хэрэг гарахгүй. Мөн үүнийг зөвхөн толгой тань өвдсөн үед ууж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!