Блоггер бүсгүй нэг хувцсаа 2 сарын турш өмсөж, туршилт хийжээ. Түүний үр дүн

Эмэгтэйчүүдийн хамгийн толгой өвтгөсөн асуудал бол маргааш юу өмсөх вэ? гэсэн асуулт байдаг. Өдөр болгон л маргааш юу өмснөө хэмээн бодож, шаналж, бухимдаж сүүлдээ би өмсөх хувцасгүй хэмээн гомдоллож эхэлнэ. Хүн өмсөх хувцас олон, сонголт өргөн байх тусмаа сонголт хийхэд хэцүү болдог. Харин өмсөх хувцсаа цөөлөөд эхэлбэл, маргааш ямар хувцас өмсөх вэ гэх төвөгтэй асуудлаас салж чадах болов уу. Иймд нэгэн бүсгүй тус асуултын хариултыг олохоор 2 сарын турш нэг хослолоо өмсөж, ямар байх тухай судалгаа явуулж үзжээ.

Түүнийг Марина Тестино гэдэг бөгөөд инстаграм хуудаснаа хэдэн мянган дагагчтай нэгэн. Тэрээр загварын чиг хандлагыг тодорхойлох хувцаснуудыг танилцуулж, гайхалтай зургуудыг хүмүүст хүргэдэг. Харин тэрээр нэгэн удаа илүү сонирхолтой туршилт хийж үзэхээр шийдсэн нь 2 сарын турш нэг хослолоо өмсөх байсан юм.

Тэрээр улаан өнгийн хослолыг сонгож, 2 сарын турш өмсөхөөр болсон төдийгүй энэ хослолоо бусад жижиг хэрэгсэл, гуталтай тохируулах нь түүний мэдэх хэрэг. Ингээд туршилт өдөр эхэлж, хэдэн өдөр өнгөрсний дараа түүнд мэдрэгдэж байсан нэг зүйл нь цаг хугацаа хэмнэлт.

Бүсгүй туршилт эхэлснээс хойш, өмсөх хувцсаа сонгох гэж цаг үрэхээ больсон учир маш их цагийг хэмнэж, тэр хугацаандаа өөр олон зүйл амжуулж чаддаг болсон байв. Жишээлбэл өмнө нь тэрээр өглөөдөө хувцас үсээ янзалсаар, өглөөний ууж амжилгүй гардаг байсан бол, нэг хувцсаа өмсдөг болсноос хойш, өглөөдөө цаг зав ихтэй тул өөртөө зориулан цай бэлддэг болжээ.

Мэдээж тэрээр улаан хослолоо тогтмол угааж байсан. Марина өдөр бүр хослолтой зургуудаа авч, нийтэлж байсан төдийгүй чухал уулзалт цугларалт, найзуудын үдэшлэг, ажлын ярилцлага байсан ч улаан хослолоо өмссөөр л байсан. Хамгийн гол нь түүнд энэ нь ямар нэгэн таагүй мэдрэмж төрүүлэхгүй байсан бөгөөд бүсгүй өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй байсан хэвээр л…

Удалгүй тэрээр хослолоо өөр бусад зүйлстэй зөв тохируулан өмсч, өдөр бүр л өөр хувцас өмсөж байгаа мэт сэтгэгдэл төрдөг болжээ. Ийнхүү 2 сарын хугацаа өнгөрч, тэрээр туршилтын үр дүнгээ танилцуулжээ.

Бүсгүй хэлэхдээ “Хувцас биш, өөртөө итгэх итгэл л хамгийн чухал гэдгийг ойлгосон. Ямар ч хувцас өмссөн байлаа гэсэн, өөртөө итгэлтэй, харц дээгүүр бардам байхад та юу ч өмссөн гэсэн үзэсгэлэнтэй харагдах болно.

Тиймээс өөрийгөө хайрла, өөртөө итгэ мөн хүчтэй бай. Тэгээд л болоо. Мөн олон төрлийн хувцас худалдан авч мөнгө үрэлгүйгээр, хэдэн гол хувцас байхад үүнийг яаж ч хувиргаж өмсөж болно шүү.” хэмээжээ.

Та ч мөн түүнтэй адил нэг хувцсаа 7 хоногийн турш өөр хэв маягтайгаар өмсөөд үзээрэй.

Үнэхээр сонирхолтой байх төдийгүй танд олон хувцастай байх эсэх тийм ч чухал биш гэдгийг ойлгуулах болов уу.

Нэмээд та хувцас сонгох гэж цаг зав, нервээ барахгүй гээд боддоо. Тиймээс заавал туршиж үзээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!