Би нөхөр болон хүүхдүүдийнхээ өмссөн цагаан цамцны зах болон хөлсний шарласан толбыг ингэж арилгадаг. Хялар бөгөөд үр дүнтэй арга шүү

Цагаан цамц өмсдөг, оффис ажил хийдэг хүмүүст цамцаа үргэлж цэмцгэр байлгах тун ч төвөгтэй. Ялангуяа зуны улиралд амархан хөлөрч, цамцны зах болон суга хиртэж, шар толбо тогтдог. Үүнийг угааж, буцаад өмнөх шигээ болгоно гэдэг тийм ч амар биш. Ихэнх хүмүүс цамцан дээр тогтсон шар толбыг арилгаж чадалгүй, бууж өгдөг. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ хамгийн амархан болоод үр дүнтэй аргыг зааж өгье.

Хэрэг болох зүйлс:

  • Аяга таваг угаагч шингэн – 1 халбага
  • Ус төрөгчийн хэт исэл – 3-4 жижиг амны халбага
  • Хүнсний сода – 2 халбага

Бүх орцоо хольж хутгана. Үүнийгээ саванд хийж бэлтгэсэн усандаа хийж хутгаарай. Одоо усандаа цамцаа хийж, 30 минут орхиорой. Дараа нь цамцаа угааж, толботой хэсгийг голчлон үрнэ. Толбо арилсан бол цамцаа энгийн үедээ угаадаг шигээ угаалгын машинд хийж эргүүлээрэй.

Энэхүү жор нь ус төрөгчийн хэт исэл агуулсан тул гар түлэх аюултай. Тиймээс заавал бээлий өмсөөрэй. Эс бөгөөс гараа түлж, гэмтээж мэдэх юм.

Мөн та энэхүү аргаар зөвхөн цагаан цамцаа угаах бус, өөр бусад цагаан өнгийн хувцас, хэрэгслээ ч угааж, шинэхэн мэт болгох боломжтой. Тиймээс яг одоо туршаад үзээрэй. Таныг итгэмээргүй үр дүн хүлээж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!