Яагаад хүйтэн биш бүлээн ус ууж байх хэрэгтэй вэ?

Та хүйтэн ус уухыг бүлээн уснаас илүүд үздэг үү? Аль нь биед илүү ач тустай вэ хэмээх маргалдаан сүүлийн үед их газар авч байгаа билээ. Зарим хүмүүс хүйтэн ус уух нь биеийг дулаацуулахад илүү их энерги зарцуулдаг тул калор ихээр шатаадаг хэмээдэг. Нөгөө талаас уламжлалт анагаах ухаанд халуун ус нь хүйтэн уснаас илүү шингэц сайтай байдаг хэмээн баталдаг билээ. Тэгвэл энэ бүгдийн чухам аль нь үнэн болохыг хамтдаа олж мэдэцгээе.

Хүйтэн усыг уух үед биеийн температур хүртэл дулаацуулахын тулд нэмэлт илчлэг хэрэглэдэг нь үнэн. Ямартай ч тодорхой хэмжээнд илчлэг шатаагддаг учир дасгал хөдөлгөөн хийх, дэглэм барьж байхдаа хүйтэн ус уух нь турахад дэм болно. Хүйтэн ус уух нь дасгал хийж байхдаа бие махбодоо хэт халахаас сэргийлж болно. Энэ нь таны биеийн үндсэн температурыг хэвийн хэмжээнд байлгахад тусална.

Гэхдээ хүйтэн ус уухыг зөвлөдөггүй нөхцөл байдал бас байдаг. Ханиад хүрсэн үед хүйтэн ус уух нь хамрын салстыг зузааруулж, биеэсээ салахад илүү хэцүү болгодог. Хоол боловсруулах тогтолцоонд нөлөөлдөг тодорхой нөхцөл байдал, тухайлбал ацалазтай хүмүүст хүйтэн ус уухыг зөвлөдөггүй. Мөн байнга хүйтэн ус уух нь мигрень өвчин өдөөгч нэгээхэн хүчин зүйл болдог.

Тэгвэл халуун, бүлээн ус уухын ач тус юу вэ?

Хэрэв таны шүд, амны хөндий мэдрэмтгий бол бүлээн болон халуун ус ууж, амны цангаагаа тайлж байх хэрэгтэй. Ходоод гэдэсний өвчтэй хүмүүст бүлээн ус уух нь илүү тохиромжтой. Үүнээс гадна бүлээн ус нь цусны эргэлтийг идэвхжүүлж өгдөг.

Өглөөг аяга бүлээн усаар эхлүүлэх нь ходоод, гэдсийг тайвшруулж, хоол боловсруулах систем зөв зүйтэй ажиллахад тустай.

Тэгвэл чухам алийг нь уух хэрэгтэй вэ?

Хүний бие эрс тэс зүйлсэд дургүй. Жишээ нь хэт хүйтэн эсвэл хэт халуун ус уух гэх мэт. Тиймээс хэт халуун биш, хэт хүйтэн биш усыг ууж байхад аль нь ч байсан ялгаагүй. Адилхан л таны биед шингэж, эд эрхтэнд хүрэх учир заавал энийг, тэрийг уух ёстой гэсэн дүрэм байхгүй. Зүгээр л та аль уух дуртай усаа л уу. Гол нь их хэмжээгээр л уух хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!