Хотын утаа, агаарын бохирдлоор бохирдсон уушгийг цэвэрлэх жор

Та өөрийгөө эрүүл байлгахын тулд юу хийдэг вэ? Онцгойлон өөрийгөө хамгаалахын тулд уудаг эсвэл иддэг зүйл бий юу? Хэрэв байхгүй бол нэг зүйлтэй болох хэрэгтэй шүү. Хүйтний улиралд манай улсад утааны хэмжээ эрс нэмэгдэж, хүн бүр уушгиндаа анхаарал тавих хэрэгтэй болдог. Одоогоор бид хэчнээн ч жил хорт утаагаар амьсгалснаа тоолж мэдэхгүй байхад, одоо болтол дорвитой өвдөж айлгаагүй байгаа уушгиндаа талархах хэрэгтэй болов уу. Гэхдээ энэ хэвээр нь орхиж яавч болохгүй. Иймд бид та бүхэндээ байгалийн аргаар уушги цэвэрлэж, үйл ажиллагааг нь дэмжих тухай зөвлөгөө мэдээллийг хүргэхээр бэлтгээд байна.

Орц:

  • Турмерик (нунтаг) – 2 халбага
  • Сармис – 400 гр
  • Цагаан гаа – 2 см
  • Бор элсэн чихэр – 400 гр
  • Ус – 1 литр

Усандаа бор элсэн чихрээ хийж, гал дээр тавьж хутгаарай. Дээр нь үрсэн цагаан гаа, арилгаж хэрчсэн сармис, турмерик зэргээ хийж хутгана. Буцалсны дараа, галаа багасгаж, ахин 5 минут чанаарай. Ингээд болсон ундаагаа гал дээрээс авч хөргөөд, шилэн саванд хийж тавьна.

Өдөрт үүнээс хоёр удаа хэрэглэнэ. Өглөө сэрсэн даруйдаа буюу өглөөний цайнаас өмнө 2 халбагыг идэх бол, орой хоолоо шингэсэний дараа мөн адил 2 халбагыг идэх хэрэгтэй. Ингэснээр таны уушги цэвэрлэгдэж, бохирдол нь арилж, аюул холуур тойрох болно. Үүнээс гадна тамхи их татдаг хүмүүс ч мөн энэ аргаар уушгиа цэвэрлэж болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!