Танд хайргүй, зүгээр л таныг ашиглаж байгаа залуугийн хийдэг 9 үйлдэл

Хайр дурлал төвөгтэй асуудал. Та хэн нэгэн залууд сайн болсон байлаа ч, тэр эргээд танд сайн эсэхийг тааварлаж мэдэхэд хэцүү байдаг. Болзоод байгаа мэт боловч, хайр мэдрэгддэггүй харилцаа ч гэж байдаг. Тэгвэл хамтдаа эрэгтэй хүн танд хайргүй болохыг илтгэх шинжүүдийг мэдэж авцгаая. Таньтай холбоотой байдаг, араас чинь гүйдэг залуус үнэхээр танд хайртай эсэхийг үүнээс харж мэдээрэй.

Гэнэт таг алга болдог

Юу болсон бэ? Удаан хугацаанд чимээгүй байснаа гэнэт холбоо барих

Та юу гэж бодох вэ? Тэр над руу бичих ч завгүй, бүр маш завгүй байсан. Эсвэл хүнд хулгайлагдсан байх. Хилсээр шоронд ороод, өдөр болгон миний тухай бодож байгаа байх.

Үнэн хэрэгтээ: Тэр танд хайртай биш бас сонирхоогүй. Гэсэн ч гэнэт таныг санаад уйдаагаа гаргах эсвэл хийх зүйл олдоогүйдээ уулзъя гэсэн.

Бодит амьдрал дээр уулздаггүй

Юу болсон бэ? Олон сарын турш интернэтээр харилцаж байгаа ч, тэр таныг болзоонд урьдаггүй.

Та юу гэж бодох вэ? Надтай уулзахаас эмээдэг. Намайг татгалзах болов уу гэж айдаг байх. Гэхдээ удахгүй зориг гаргана гэдэгт итгэлтэй байна.

Үнэн хэрэгтээ: Түүнд зүгээр л зайнаас ярилцах хэн нэгэн хэрэгтэй. Түүнээс биш амьдрал дээр уулзаж, учирч, цаашдаа харилцаа үүсгэх нэгэн биш.

Тэр таныг ашигласан

Юу болсон бэ? Хамтдаа хөгжилтэй байсан ч, залуу гэнэт алга болчихсон

Та юу гэж бодох вэ? Эрчүүд дасгаж байгаад гэнэт алга болж, эмэгтэйчүүдийг өөртөө татдаг гэсэн тэр аргаа л хэрэглэж байна. Эсвэл ажил ихтэй, асуудал гарсан байх.

Үнэн хэрэгтээ: Тэр таныг ирээдүйн бүсгүй гэж хараагүй, сонирхоогүй.

Эр таныг сонирхож буй бусад залуусын өрсөлдөгч болохыг хүсдэг

Юу болсон бэ? Ямар нэгэн залуу таньтай ойртон дотносох үед тэр гарч ирдэг.

Та юу гэж бодох вэ? Тэр хардаж байна. Одооноос бүх зүйл өөр байж, тэр надад хайраа илэрхийлэх байх.

Үнэн хэрэгтээ: Тэр зүгээр л бусадтай өрсөлдөх дуртай. Таныг хайрлах гэсэндээ биш, зүгээр л өрсөлдөөнд дуртай нэгэн.

Таньтай дотно харилцаатай байхыг хүснэ. Гэхдээ хайр дурлал биш

Юу болсон бэ? Найзууд хэвээрээ байя гэсэн боловч, таныг өдсөөр байна.

Та юу гэж бодох вэ? Тэр надад сайн гэдгээ өөрөө ч мэддэггүй байх. Эсвэл надаас үгүй гэсэн хариулт авахаас айж, найзын дүр эсгэдэг.

Үнэн хэрэгтээ: Тэр таныг өөрт нь сайн гэдгийг мэднэ. Тийм ч учраас таны сэтгэл зүрхээр наадаж, хэсэг зуур зугаагаа гаргана. Удахгүй найз охинтой болмогцоо л таныг хаяна.

Хүссэн үедээ уулзаж, хүссэн үедээ явдаг

Юу болсон бэ? Түүний цаг заваас хамаарч уулздаг

Та юу гэж бодох вэ? Тэр маш завгүй. Гарсан чөлөөт цагаа надтай л өнгөрүүлдэг. Надад л зориулж цаг гаргадаг.

Үнэн хэрэгтээ: Тэр танд хайртай биш. Зүгээр л таныг ашиглаж байгаа хэрэг. Өөрт нь хэрэг гарсан үед л уулзаж, дараа нь хэрэггүй болсон үедээ орхиод явна.

Таныг гэр бүлийнхэн, найзууддаа танилцуулдаггүй

Юу болсон бэ? Та хоёр хос мэт боловч, тэр таныг найзууд эсвэл гэр бүлийнхэнтэйгээ огт танилцуулдаггүй.

Та юу гэж бодох вэ? Тэр намайг тухгүй байлгахгүй гэсэндээ л танилцуулдаггүй. Магадгүй найзууд эсвэл гэр бүлийнхэн нь сонин хүмүүс байх.

Үнэн хэрэгтээ: Тэр таныг найз охиноо гэж боддоггүй. Зүгээр нэг уулздаг охин эсвэл хамтрагч гэж боддог. Тийм ч учраас найз нөхөд, гэр бүлийнхнээсээ ч нууж, ил болгохыг хүсдэггүй.

Ирээдүйн талаар ярих дургүй

Юу болсон бэ? Хурим, ирээдүйн амьдралаа ярих бүрийд сэдвээ хазайлгаж эсвэл дургүйлхэнэ.

Та юу гэж бодох вэ? Тэр надад гэнэтийн бэлэг барих гээд л ингэж жүжиглээд байгаа байх. Өмнө нь ийм харилцаанд байж үзээгүй болохоор балмагдаж байгаа байх.

Үнэн хэрэгтээ: Тэр таныг ирээдүйн эхнэрээ болох эсэхд эргэлздэг. Эсвэл бүр хуримаа хийх тухай ч боддоггүй. Зүгээр л түр зуурын харилцаа мэтээр төсөөлдөг.

Найз мэт аашилдаг

Юу болсон бэ? Хамтдаа хөгжилтэй хугацааг өнгөрүүлдэг, нэгэнтэйгээ их дотно

Та юу гэж бодох вэ? Тэр надад сайн ч, үүнийгээ хэлэх зүрх зориг дутдаг байх. Сэтгэлээ илчлээд, бүр найзлаж чадахгүй байх вий гэх айдаг биз.

Үнэн хэрэгтээ: Та хоёр сайн найзаас хэтрэхгүй. Тэр таныг сайн найзаа гэж хардаг болохоос эмэгтэй хүн, найз бүсгүй талаас огт сонирхож байгаагүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!