Өчигдөр найзтайгаа уулзаад бараг таньсангүй. Үүнийг идээд хэдхэн сарын дотор танигдахын аргагүй туржээ. Давхар эрүүл мэндэд тустай

Гадил бол дэлхийн хамгийн их хэрэглэдэг жимс юм. Гадил жимс нь чихэрлэг, амттай байхаас гадна тэжээллэг бодисоор дүүрэн бөгөөд таны эрүүл мэндэд тодорхой ач тустай байдаг. Та үүнийг өглөөний цайндаа дангаар нь идэхийн зэрэгцээ төрөл бүрийн зүйлстэй хослуулан хэрэглэснээр, олон олон ашиг шимийг хүртэх юм. Ялангуяа тус жимс таны турах явцад том хувь нэмэр оруулах аж. Ингээд гадил жимс ямар ашиг тустайг сонирхоцгооё.

Хоол боловсруулалтыг дэмжинэ

Гадил жимс нь 2 төрлийн эсийн сайн эх үүсвэр: пектин болон тэсвэртэй цардуул. эсвэртэй цардуул нь таны гэдэсний микрофлорид тустай бол пектин нь бүдүүн гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Мөн гадил жимс идсэнээр хоол боловсруулах системийг дэмжих төдийгүй суулгалтыг зогсооно.

Турахад тусална

Дунд зэргийн хэмжээтэй гадил жимс нь 100-110 орчим калори агуулдаг. Энэ нь эслэг, янз бүрийн тэжээлээр баялаг тул таныг өдрийн турш эрч хүчтэй, сэтгэл санаагаар өөдрөг байхад тусална. Харин энэхүү сэтгэл санааны тогтвортой байдал нь турахад хэчнээн тустай болохыг та ч бас мэдэх байх. Мөн дасгал хийсний дараа гадил идэх нь таны тэжээлийг нөхөх болно.

Зүрхний эрүүл мэндэд тустай

Гадил нь цусны даралтыг бууруулахад тусалдаг калигаар баялаг гэдгээрээ алдартай бөгөөд ингэснээр зүрхний өвчлөлд нэрвэгдэх эрсдлийг бууруулдаг. Мөн гадиланд агуулагдах магни нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж, хэвийн байхад тусалдаг. Тиймээс таны эрүүл зүрхний нууц гадил байж болох юм.

Бөөрний өвчлөлөөр өвдөх эрсдлийг бууруулна

Сүүлийн үед хүмүүсийн бөөр маш их асуудалтай байх болсон. Тиймээс үргэлж урьдчилан сэргийлж байх хэрэгтэй. Хэрэв та сэргийлэхийг хүсч байвал, гадил жимс идэж байгаарай. Энэ нь эрсдлийг бууруулна. Харин нэгэнт бөөр өвдсөн тохиолдолд, гадилыг ихээр идэх хэрэггүй болохыг эмч нар сануулдаг.

Антиоксидантаар баялаг

Гадил нь катехин, допамин зэрэг антиоксидант агуулдаг бөгөөд энэ нь зүрхний өвчин, мэдрэлийн эсийн өвчлөлийг бууруулах болно.

Ийм учир шалтгааны улмаас гадил жимсийг идэж байгаарай. Шууд дангаар идэх дургүй бол төрөл бүрийн шейк, смүти бэлтгэж, шарсан талхан дээр түрхэж, овъёостой хамт гэхчлэн төрөл бүрийн аргаар идэж болно гэдгийг санаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!