Эмэгтэй хүн бүрийг өөртөө итгэлтэй болоход туслах гоо сайхны 8 зөвлөгөө

Дэлхийн ихэнх эмэгтэйчүүд гадаад төрхөндөө санаа зовдог бөгөөд үргэлж төгс харагдахыг хүсдэг. Гоо сайхны салбар хурдацтай хөгжиж байгаа боловч ихэнх бүтээгдэхүүнүүд үнэтэй байх төдийгүй биднээс олон зүйлийг шаарддаг. Гэхдээ танд дуулгах сайн мэдээ байна. Юу вэ гэвэл гэртээ байгаа энгийн зүйлсийг ашиглаж, гоо төрхөө улам бүр тодотгож болох юм. Өнөөдөр та бүхэндээ гоо сайхны лайфхакуудыг хүргэх болно.

Гялалзсан ягаан уруул

Хатсан, хуурайшсан уруулыг аврахын тулд заавал үнэтэй бальзам авах шаардлагагүй.

Хэрэг болох зүйлс:

  • Шүдний оо
  • Зөгийн бал

Ижил хэмжээтэй зөгийн бал болон шүдний оог хольж бэлтгээрэй. Үүнийгээ шүдний сойзон дээр түрхэж, уруулаа үрнэ. Мэдээж зөөлөн үрэхгүй бол уруулаа урж гэмтээж болзошгүйг анхаарах хэрэгтэй. 3-5 минутын дараа уруулаа угааж цэвэрлэнэ. Ингээд л таны уруул зөөлөн, булбарай болох юм.

Хар батгыг цэвэрлэх

Хялбархан гэрт бэлтгэсэн маскаар хар батганаасаа салж болно.

Хэрэг болох зүйлс:

  • Желатин – 1 жижиг уут
  • Сүү – 4-5 цайны халбага

Орцуудаа хольж, сайтар хутгаарай. Үүнийгээ богино долгионы зууханд хийж, 10 секунд эргүүлээрэй. Дараа нь маскаа асуудалтай хэсэгтээ түрхэж, 15 минут хүлээгээрэй. Дараа нь маскаа хуулж аваарай.

Урт бас өтгөн сормуус

Хэрэг болох зүйлс:

  • Кокосын тос
  • Зуун настын гел

Кокосын тос нь Е витамин, эрдэс бодис болон бусад шим тэжээлийг агуулдаг бөгөөд энэ нь сормуус ургахыг дэмждэг. Энэхүү тосыг зуун настын гельтэй хослуулан хэрэглэснээр сормуусыг урт, өтгөн болгоно. Та ижил хэмжээтэй кокосын тос болон зуун настын гелийг хольж, үүнийгээ цэвэрхэн сормуусны саманд авч, сормуусандаа түрхээрэй. Орой бүр унтахаасаа өмнө түрхэх хэрэгтэй.

Хугарсан хумсыг аврах

Энгийн цайны уут хугарсан хумсыг аврахад тусална. Ууттай дүрдэг цайгаа асгаад уутнаас шаардлагатай хэмжээгээрээ хайчилж авна. Хумс хугарсан газартаа наагаад хумсны хэлбэртээ тааруулж илүү гарсан хэсгийг нь хайчилж аваарай. Энэ хэсгээ бага зэрэг хуурайдаж янзлаад өнгөгүй суурь түрхээрэй.

Хагарсан өсгийг эмчлэх

Хэрэг болох зүйлс:

  • Нимбэг – 1 ширхэг
  • Чийгшүүлэх тос

Нимбэгээ голоор нь хувааж, шүүсийг нь шахаж, багасгаад өсгийн дээрээ тавиад, гадуур нь оймс өмсөөрэй. 30 минутын дараа нимбэгээ авч, чийгшүүлэх тос түрхэнэ. Ингээд л болоо.

Арьс чийгшүүлэх

Усан үзэм нь хөгшрөлтийн эсрэг шинж чанартай байдаг тул үрчлээстэй тэмцэх, арьсны уян хатан байдлыг сэргээх, арьсны гэмтлийг эмчлэх, гүн тэжээл өгөх үйлчилгээтэй химийн нэгдлүүдээр баялаг.

Хэрэг болох зүйлс:

  • усан үзэм
  • оливын тос

Энэхүү маск нь таны арьсыг чийгшүүлж, үрчлээсийг багасгана. Усан үзэмний хальс болон үрийг нь авч хаяна. Голын зөөлөн хэсгийг нухаж бэлтгэнэ. Үүнээс 2 халбагыг 1 халбага оливын тостой хольж зуураарай. Бэлтгэсэн маскаа угааж цэвэрлэсэн нүүр болон хүзүүндээ түрхэж, 10-20 минутын дараа бүлээн усаар угааж арилгана. Энэ маскыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэж байгаарай.

Үсний салааг арилгах

Желатин нь үсний гэмтсэн хэсгийг эмчилж, шаардлагатай чийгийг өгч, гялалзуулан, илүү бат бөх болгох юм.

Хэрэг болох зүйлс:

  • 1 халбага желатин
  • 2 халбага үсний тос
  • касторын тос

Желатиныг 4 халбага бүлээн устай хольж, бага зэрэг халааж зуурна. Үүн дээрээ үсний тос болон касторын тосоо хийж хутгаарай. Бэлтгэсэн маскаа нойтон үсэндээ түрхэж, массаж хийгээд, алчуураар боож, 30 минут байлгана. Дараа нь үсээ бүлээн усаар зайлж угаагаарай. Долоо хоногт 1 удаа хэрэглэнэ.

Нүдний доорх хар хүрээг арилгах

Хэрэг болох зүйлс:

  • Бүх төрлийн дүрдэг цай

Ашигласан дүрдэг цайг нүдэн дээрээ тавьж, 10-15 минут байлгаарай. Ингэснээр нүдний хаван буухаас гадна хар хүрээг бүдгэрүүлэх юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!