Хүнсний дэлгүүрүүд таныг ингэж хуурдаг. Маркетингийн заль мэхэнд автахаас сэргийлэх 10 зөвлөгөө

Дэлгүүр хэсэж хүнсээ цуглуулах нь хүн бүрийн өдөр тутамдаа хийдэг зүйлсийн нэг юм. Гэхдээ энэхүү ажил нь зарим хүмүүсийн хувьд уйтгартай ажил бол заримынх нь хувьд таашаал авдаг зүйлсийн нэг ч байж болох юм. Та дэлгүүр, худалдааны төвүүдээр орох үед таны шийдвэрт нөлөөлөхүйц реклам, сурталчилгаагаар чимэглэсэн бараанууд олон байдаг ч зарим бараанууд авсны дараагаар сэтгэлд хүрэхгүй байх үе олон бий.

Бид та бүхэнд бараа бүтээгдэхүүний борлуулалтын бяцхан маркетингид хууртахгүйгээр хэрхэн зөв сонголт хийх талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Сүүлийнх нь хамгийн шилдэг нь

Ихэнх хүнсний дэлгүүр болон худалдааны төвүүд тавиур дээрээ бараануудаа өрөхдөө хамгийн эхэнд дуусах хугацаа нь дөхсөн бараагаа өрдөг. Энэ нь тухайн бараагаа хамгийн түрүүнд борлуулж дуусгах маркетингийн арга юм.

Тиймээс та цагаан идээ болон бусад шинэхэн хүнс худалдан авахдаа аль болох арын эгнээнээс сонгоорой.

2. Дэлгүүрүүдийн бараа нээх болон хаах цагуудад илүү шинэхэн байдаг

Та дэлгүүрээс шинэхэн хүнс авахыг хүсвэл өглөө эрт эсвэл орой хаахаас өмнөхөн авах хэрэгтэй. Энэ цагуудад ихэнх дэлгүүрүүд шинэ хүнсээ хүлээн авдаг учир та илүү эрүүл хүнс авч чадна.

3. Сагсны оронд тэрэг ашиглах хэрэгтэй

Дэлгүүр хэсэхдээ сагс хэрэглэх нь хэрэгцээтэй зүйлсээ худалдан авч хэрэггүй зүйлсийг авахгүй байх нэг арга юм. Гэхдээ нэгэн судалгаагаар сагс ашиглах нь илүү их хүнс дүүргэж авахаас гадна хэт их хэрэггүй зүйлс авч мөнгө ихээр үрдэг аж. Харин түрдэг тэрэг нь бидэнд явахад тухтай ба хэрэгцээтэй зүйлсээ авахад тусалдаг. Гарны ачааллаас үүдэлтэй таагүй байдал нь хүмүүс чихэр, жигнэмэг, хөнгөн зууш гэх мэт зүйлсийг сонгоход хүргэдэг аж.

4. Хөлдөөсөн бүтээгдэхүүн нь ихэвчлэн хамгийн сайн сонголт байдаг

Шинэхэн бүтээгдэхүүн нь хөлдөөснөөс илүү эрүүл байдаг гэсэн өргөн тархсан ойлголт байдаг ч энэ нь буруу юм. Жишээлбэл, улирлын бус жимс, хүнсний ногоо, үр тариа мөн загас нь шинэхэн, эрүүл мэт санагдаж байгаа ч дэлгүүрийн тавиур дээр хүрэхийн тулд маш их замыг туулдаг. Ихэнхдээ хөлдүү бүтээгдэхүүнүүдийг шинэхэн байхад нь хөлдөөсөн байдаг. Жимс хүнсний ногоо болон бусад бүтээгдэхүүнүүд дөнгөж түүсэний дараа хэдхэн цагийн дотор чанараа алдаж эхэлдэг. Тийм учир шим тэжээл нь муудаж эхлээгүй хөлдөөсөн бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй юм.

5. Бүтээгдэхүүний савлагаан дээрх рекламанд бүү итгэ

Хуулийн дагуу дэлгүүрүүд бүтээгдэхүүний бүхий л мэдээллийг гаргаж тавих ёстой. Гэхдээ та ямар нэгэн бүтээгдэхүүний хайрцаг дээрх реклам болон дэлгүүрийн борлуулалтын рекламанд итгэн барааг яаран авах хэрэггүй. Мөн та хайрцаг дээрх калорийн хэмжээ зэргийг харж худалдан авах хэрэгтэй. Гэхдээ энэ тийм ч үнэн зүйл биш бөгөөд зарим бүтээгдэхүүн тайлбараасаа ч илүү өөх тос агуулсан байдаг. Тиймээс та орц найрлагад анхаарлаа хандуулах хэрэгтэй.

6. Дэлгүүрийн кассаас хол бараа бүтээгдэхүүнүүдээс сонголтоо хийгээрэй

Та дэлгүүр хэсэх үед дэлгүүр ачаалал ихтэй байвал хүмүүс ихэвчлэн касс болон төв хэсгээр хөглөрдөг. Гэхдээ ихэнх дэлгүүрүүд шинэлэг хүнсний бүтээгдэхүүнүүдээ кассаас аль болох хол байрлуулдаг.

7. Картын талаар март

Journal of Consumer Research сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар янз бүрийн айл өрхүүдийн худалдан авалтын зуршлыг 6 сарын хугацаанд ажиглаж нэгэн дүгнэлтэд хүрчээ. Хүмүүс хоол хүнс авахдаа бэлэн мөнгөөр төлдөг худалдан авагчид карт ашигладаг хүмүүсээс хамаагүй бага мөнгө зарцуулдаг аж. Та туршаад үзээрэй.

8. Гялалзсан бүхэн алт биш

Гялалзсан том хэмжээтэй жимсийг гайхалтай тавиур дээр тавьсан байсан ч тийм их чанартай бүтээгдэхүүнүүд гэсэн үг биш юм. Дэлгүүрийн маркетингийн багийнхан зүгээр л таны сонирхлыг татахын тулд ийм аргыг ашигладаг. Ийм төрлийн хүнс нь магадгүй шинэхэн биш чанар муутай ч байх магадлалтай байдаг. Эсрэгээрээ, шинэхэн, чанартай жимс нь ихэвчлэн жигд бус хэлбэртэй, бага зэргийн согогтой байдаг.

9. Доош харах нь сайн сонголт юм

Дэлгүүрийн тавиур дээрх бараа бүр санамсаргүйгээр өрөгддөггүй. Дэлгүүрүүд хамгийн түрүүнд борлуулахыг хүссэн бараа бүтээгдэхүүнүүдээ таны нүдний түвшинд байрлуулдаг. Тиймээс та чанартай бүтээгдэхүүн сонгохын тулд хамгийн доод тавиураас сонгоорой.

10. Зөвхөн вакуумдаж савласан загас худалдаж аваарай

Далайн гаралтай бүтээгдэхүүний мэргэжилтнүүдийн хэлсэнээр дэлгүүрээс загас сонгохдоо вакумдаж савласан бүтээгдэхүүнийг сонгохыг зөвлөдөг. Савлаагүй далайн бүтээгдэхүүнүүдийн гадаргуу нь ихэвчлэн бохирдсон байдаг аж.

Та супермаркетаас худалдан авалт хийхдээ юуг анхаардаг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!