Таны гар бадайрч, мэдээгүй болдог уу? Тэгвэл ийм учиртай!

Таны гар бадайрч, суларч байсан удаа бий юу? Маш олон хүмүүст энэ нь түгээмэл тохиолддог. Гэхдээ таны гар үргэлж бадайрч, сулардаг бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Гар ийнхүү бадайрах нь олон өвчний үндэс суурь, биеийн тань ямар нэгэн эрхтэн болохгүй байгаагийн илрэл ажээ. Иймд нийт уншигчиддаа зориулан гар яагаад бадайрдаг тухай хэрэгтэй мэдээллийг хүргэе.

1. Шилэн хүзүүний “остеоронтосрис”

Шилэн хүзүүний гэмтэл нь мэдрэлийн эсийн үйл ажиллагааг алдагдуулж, толгой өвдөх, гар бадайрах шинж тэмдгийг илрүүлдэг байна.

Та одооноос ч болов, зөв сууж, дасгал хийж байгаарай. Мэдээж эмчид үзүүлж, хэрхэн эмчлэх, ямар арга хэмжээ авахыг олж мэдэх нь хамгийн зөв арга юм.

2. Тархмал хатуурал

Тархмал хатуурал нь тархи, нуруу нугасанд олон тооны хатуурсан голомт үүсэж, мэдрэлийн эмгэг үүсэх, хөдөлгөөний тэнцвэр алдагдах хэлбэрээр илэрдэг, мэдрэлийн системийн архаг өвчин юм. Харин энэ үед гар бадайрч, хүндэрч эхлэдэг байна.

3. Бугуйн хам шинж

Бугуйн сувгийн хам шинж (carpal tunnel syndrome) нь мэдрэл гэмтсэнтэй холбоотой бугуй сарвуунд гардаг өөрчлөлт юм.

Хуруугаа хөдөлгөхөд, нарийн сувгаар дамжин өнгөрөх шөрмөс нь хавддаг байна. Ингэснээр суваг дахь мэдрэл нь хавчигдаж, үүний улмаас бидэнд гар бадайрч байгаа мэт мэдрэмж төрдөг аж. Энэ нь ихэвчлэн өглөөдөө мэдрэгдэж, таагүй мэдрэмж төрүүлдэг.

4. Гар болон хөлийн венийн “тромбоз”

Гар бадайрч байгаагийн нэгээхэн шалтгаан нь гар болон хөлийн венийн тромбоз байж болох юм. Энэ нь цусны урсгалыг тасалдуулж, бөглөрүүлэх бөгөөд үүнээс бол гар бадайрч, хавддаг байна. Тус өвчний үед яаралтай эмчид хандаж, арга хэмжээ авах шаардлагатай.

5. Чихрийн шижин болон цус багадалт

Цус багадалт болон чихрийн шижин өвчний үед цусны эргэлт удаашруулж, гар болон хөлийг хавагнуулдаг байна. Үүний улмаас гар бадайрах нь бий.

6. Мэдрэлийн судас үрэвсэх

Мөрний уулзвар хэсгийн мэдрэлийн судас үрэвсэж, гэмтсэн тохиолдолд, шинж тэмдэг нь гаранд илэрч, суларч, бадайрдаг байна.

7. Тархины судасны бөглөрөл буюу цус харвалт

Тархины судасны бөглөрөл буюу цус харвалтын үед гар бадайрдаг байна. Хэрвээ таны толгой эргэн, нүд харанхуйлж, хэл яриа доголдон, гар бадайрч эхлэвэл түргэн тусламж дуудаарай.

8. Үтрээний үрэвсэл

Зарим бүсгүйчүүдэд эмэгтэйчүүдийн өвчин, тэр дундаа үтрээний үрэвсэлт өвчний үед дээрх шинж тэмдгүүд илэрч болно. Мөн тархины үйл ажиллагаа алдагдах, нүдний даралт ихсэхэд ийн гар бадайрах, мэдээгүй болдог. Иймд та энэ үед эмчид хандаж, биеийн байдал тэрчлэн эрүүл мэндийнхээ тухай оновчтой мэдээлэл авахыг зөвлөж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!