Д.Даваадорж: Хүмүүс хувийн эрх ашиг харж эхнэртэйгээ суусан уу гэж хардаг байж магадгүй. Би “Үгүй” гэж хариулна

Жүжигчин Ч.Ундрал “ХИТ”-ийн Д.Давааням агсны хүү Д.Даваадоржтой хайр сэтгэлээр холбогдож, бие давхар болж хөөрхөн охинтой болсон. Хүмүүжил, боловсрол, үзэл бодлоороо үнэлэгддэг Д.Даваадорж хоёр жилийн өмнө тохиосон төрсөн өдрөөрөө гэнэтийн бэлэг барив. Олноос нууцалсан охиныхоо зургийг ил гаргаж “Онцгой төрсөн өдөр болж байна. Амьдралын гэнэтийн нандин бэлэг, утга учир болсон хайртай охинтойгоо хамт аавынхаа анхны төрсөн өдрийг тэмдэглэх гэж байна.

Аав болгож үүрэг хариуцлага, нандин бүхнийг бэлэглэсэн хайртай охиндоо баярлалаа. Хамгийн баян хүн болгосон хайрт үр минь. Одоо нөгөө ажилдаа хамт явж, хип хоп дуу сонсож найз шиг аав болох зорилго эхэлсэн” хэмээн охинтойгоо авахуулсан зургаа нийтэлж байлаа. Харин хайртай бүсгүй Ч.Ундрал нь нэг хэсэг хөтлөгч П.Анужинтай экс нөхөр Б.Баатарыг булаацалдан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг шуугиан дэгдээсэн. Үүнээс хойш багагүй хугацаа өнгөрч буй бөгөөд П.Анужин, Ч.Ундрал нар тус тусын амьдралаа зохион үрийн зулай үнэрлэжээ. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээ амлаад байсан Д.Даваадорж одоогоор хоёр ч компанид ажиллаж буй бөгөөд хосуудыг хамтдаа олон нийтэд харагдаагүй байна. Саяхан Д.Даваадорж “Зэвүүн ток” шоунд оролцож гэр бүлийнхээ тухай анх удаагаа ам нээсэн.

Тэрбээр, “Ам бүл тавуулаа. Манай гэр бүлийн хүнийг Ч.Ундрал гэдэг. Том хүүг Хабул, охиныг Дагийна гэдэг. Ингээд мууртайгаа тавуулаа амьдарч байна даа. Гэр бүлийнхээ хүнтэй танилцаад 6 жил 4 сар болж байна. Миний хувьд олон нийтийн сүлжээнд олон талаасаа нээлттэй байдаг ч гэсэн гэр бүлийнхээ амьдралыг нийтэд дэлгээд байдаггүй. Анх удаагаа олон нийтэд ярьж байна. Гэр бүлийнхээ талаар олон нийтийн дунд яригдаад байдаг зүйлүүдэд хариулт өгөх ёстой гэж бодож байна. Манай гэр бүлийн хүн алдартай жүжигчин хүн. Манай улсад нийтлэг нэг алдаа байна. Өөрийнхөө амьдралаар амьдардаггүй, хүний амьдралаар амьдардаг.

Тиймээс гэр бүлийнхээ амьдралыг олноос их нууцалдаг байсан. Охин маань төрчихөөд байхад яаж нуугаад байхав. Одоо сайхан амьдарч байна. Надад бол гоё байгаа, гоё ч байдаг. Ийм хөөрхөн охин төрүүлж өгч, эцэг байх жаргалыг мэдрүүлсэнд маш их баярладаг. Манай гэр бүлийн хүн намайг өдий зэрэгтэй байхад нөлөөлсөн. Аав маань гэнэт өнгөрч амьдралд маш олон зүйл үзсэн л дээ. Мөн сэтгэлгүй байх шударга биш байх гээд л олон асуудал байсан. Эмэгтэй хүн энэ бүх асуудал дээр донжыг нь олдог юм байна лээ. Би хувь тавиланд итгэдэг. Учрах ёстой газраа учрах ёстой хүнтэйгээ учирдаг гэдэгт. Хүмүүс хувийн эрх ашиг харж эхнэртэйгээ суусан уу гэж хардаг байж магадгүй л дээ. Би “Үгүй” гэж хариулна. Миний эхнэр намайг сэтгэлзүйн хувьд үнэхээр ургуулсан.

Намайг зөв чиглүүлж өгсөн. Хүн чинь амьдрахын тулд олон зүйл хийдэг. Хүүхэд байхдаа төмс ногоо зарах, зөөгч хийх гэх мэт. Америкт очоод ОО угаагчаас эхлээд бүх шат дараатайгаар ажил хийж хөдөлмөрлөж үзлээ. Тиймээс би амьдралд хайртай. Амар сонголтонд дургүй, үзэн яддаг. Хамтын амьдралд насны ялгаа надад чухал биш санагддаг. Хамтдаа сайхан л амьдарч байна. Хамгийн чухал нь үр хүүхэд хайраар дутахгүй л байх ёстой” гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!