“Ододтой бүжиглэе” шоуны хамгийн шилдэг үзүүлбэрийг үзүүлэгч төгс хамтрагчид

“Dancing with the stars” буюу “Ододтой бүжиглэе” шоуг зохион байгуулах эрхийг Монгол ТВ ВВС студиэс авснаар манай улс “Dancing with the stars” шоуг зохион байгуулах эрхийг авсан 60 дахь улс болсон билээ. Уг шоу нэвтрүүлгийн зургаа дахь дугаар өнөөдөр үзэгчдэд хүрч байна.

Тэгвэл өнөөдрийн онцлох үзүүлбэрийн эзэд бол  яахын аргагүй “Ангууч” буюу  Б.Баттөр болон бүжигчин, бүжгийн багш дасгалжуулагч Б.Халиун нар байлаа.

Тэд хамтдаа ARGENTINE TANGO бүжгийн гайхалтай үзүүлбэрийг үзүүллээ. Тэд энэ удаагийн үзүүлбэрээр шүүгчдээс нийт 35 оноог авч чадсан юм.

Шүүгч Ууганбаяр Б.Баттөр болон Б.Халиун нарыг шоуны хамгийн төгс хамтрагчид хэмээн магтсан юм. Яах аргагүй 7 хоног бүр шилдэг үзүүлбэрийг үзүүлж байгаа хамтрачиддаа дараа дараагийн үзүүлбэрт нь амжилт хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!