Өөрийн мэдэлгүй бага багаар жингээ нэмэгдүүлж, таргалахад хүргэдэг зүйлс

Жингээ хасах нь таны мөрөөдөл боловч одоо ч мөрөөдөл хэвээр л байна уу? Тийм бол амьдралынхаа зарим хэв маягийг өөрчлөөд үзэх хэрэгтэй. Жижигхэн өөрчлөлт ч том үр дагавар авчрах хүчтэй тул заавал туршаад үзээрэй. Хамтдаа таргалахад нөлөөлдөг хүчин зүйлстэй танилцацгаая.

Өдрийн цайгаа алгасах

Завгүйгээс болоод өдрийн хоолоо алгасчихдаг хүмүүс олон. Энэ нь зүгээр гэж бодоод, өлсөхөө түр тэвчээд өнгөрөх нь бий. Гэхдээ энэ нь таны төсөөлж байгаагаас илүү хор хохирол учруулна. Өдөр хоол идэж чадаагүй тул орой илүү их хоол идэх бөгөөд энэ нь таргалалтад хүргэнэ. Тиймээс өдөр сайн идэж, орой бага идэж байгаарай.

Бариу жинс сонгож өмсдөг

Бариу жинс өмсөх нь хуурмаг дүр төрхийг бий болгож, илүү туранхай харагдахад тань тусалж болох боловч байнга өмсөж байвал зарим асуудалд хүргэж болзошгүй юм. Бариу жинсэн өмд нь таны гуя, өгзгийг шахаж, булчингуудыг дэмжих үүргээ гүйцэтгэхэд саад болдог. Удаан хугацааны турш шахагдаж явсаар, сул тавих үед гэнэт хөөж, томорсон харагдаж эхэлдэг байна. Тиймээс өөрт таарсан хувцсаа өмсөх нь чухал.

Нүүрс ус, өөх тосноос зайлсхийдэг

Илүү их уураг авахын тулд бусад шим тэжээлийг золиослох нь зүрхний эмгэг, дархлаа суларч, витамины дутагдал гэх мэт үр дагаварт хүргэж болзошгүй юм. Мөн хоолондоо хангалттай нүүрс ус, эрүүл өөх тос агуулаагүй нь таны хоол тэжээлийн тэнцвэрийг алдагдуулж, жин нэмэхэд хүргэдэг.

Биедээ хэтэрхий хатуу ханддаг

Тогтмол дасгал нь туранхай бие махбодьтой болоход тусалдаг төдийгүй стрессийн түвшинг бууруулах гайхалтай арга юм. Гэсэн хэдий ч үүнийг хэтрүүлэх нь урвуугаар ажиллаж, кортизолын түвшинг нэмэгдүүлэх боломжтой. Ингэснээр таны бие илүү их өөх тос хуримтлуулж, хоол хүнсийг илүү ихээр хүсэхэд хүргэдэг. Долоо хоногт 150 минут орчим дунд зэргийн аэробикийн дасгал хийхийг зөвлөж байна. Биеийн том булчингуудыг 7 хоногт 2 удаа ажиллуулахад хангалттай.

Гэртээ үлдэхийг илүүд үздэг

Хэрэв та өдөр бүр бие махбодоо байгалийн гэрэлд ил гаргадаггүй бол өөх тосыг улам их хэмжээгээр хадгалах болно. Судалгаагаар өдрийн гэрэл бидний арьсыг нэвтлэхэд өөхний эсэд бас хүрдэг. Үүний дараа липидийн дусал хэмжээ багасч, эсээс ялгардаг тул өөх тос бага хадгалдаг. Тиймээс гадаа гарч, нарнаас амин дэм авч байгаарай.

Сүүтэй кофе уудаг

Өглөөдөө энгийн хар кофены оронд олон хүн сүү эсвэл цөцгийтэй чихэрлэг кофе уухыг илүүд үздэг. Энэхүү ундаанд агуулагдах элсэн чихэр, өөх тос нь илчлэгийн хэмжээгээр нэмэгдэх боломжтой бөгөөд тогтмол уувал илүүдэл жинтэй болоход хүргэнэ. Тиймээс өглөөдөө хар кофе уухад тохиромжтой.

Хангалттай магни биедээ авдаггүй

Энэхүү эрдэс бодис нь бидний мэдрэлийн импульс, булчин, зүрхний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой төдийгүй түүний дутагдал нь таныг жингийн илүүдэлд хүргэж болзошгүй. Магни нь инсулины мэдрэмж, глюкозын хяналтыг сайжруулахад тусалдаг. Үүнийг нэмэгдүүлэх нь жингээ барьж, хэвийн хэмжээнд байлгахад эерэг нөлөө үзүүлдэг. Хар шоколад, самар, буурцагт ургамал, загас нь магнийн түвшинг дээшлүүлэхэд тусална.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!