Гэртээ амттайхан зайдас хийх амар хялбар арга

Гэртээ зайдас хийх сонирхолтой аргыг та бүхэндээ хуваалцаж байна. Таны төсөөлж байгаа шиг хэцүү, төвөгтэй биш бөгөөд орц ч олдоц сайтай. Тиймээс дагаад хийгээд үзээрэй.

Орц:

  • Тахианы цул мах – 500 гр
  • Давс – 16 гр
  • Тахианы тунгалаг шөл – 300 гр
  • Өндөг – 1 ширхэг
  • Нунтаг сармис – 1 халбага
  • Хар перец – 1/4 амны халбага
  • Задь – 1/4 амны халбага

Хийх арга:

Махаа машиндаж базна. Дээр нь давс, өндөг, тунгалаг шөл, нунтаг сармис, хар перец, задь зэргийг хийж амтлаарай. Базсан махаа хөргөгчинд хийж, 1 цаг амраана.

Мах шарахад хэрэглэдэг гялгар уутыг сонгож хэрэглэнэ. Үүнийг “roasting sleeve” гэж нэрлэдэг. Уутнуудаа жижиглэж хуваана. Үүндээ базсан махнаасаа тавьж ороогоод, хоёр амсарыг нь утсаар бооно.

Боосон махнуудаа тогоонд хийж, дээр нь халуун ус хийгээд 15 минут буцалгана. Усаа асгаад, ахин халуун ус хийж, 15 минут байлгаарай.

Дараа нь зайдаснуудаа мөстэй усанд хийж биежүүлнэ. Ингээд л таны амттайхан зайдас бэлэн болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!