Бэлгэнд авсан сарнайгаа шууд хаячихдаг юм биш биз? Сарнайн ус гэртээ бэлтгэж арьс арчилгаандаа хэрэглэх заавар

Сарнайн усны тухай та өмнө нь сонсож байсан уу? Маш олон зүйлд тустай энэхүү усыг эмч нар эрүүл мэндэд, гоо сайханчид арьсанд зөвлөдөг. Тэгвэл энэхүү ховорхон хийгээд үнэтэй усыг гэртээ ч бэлтгэн хэрэглэж болох юм. Энэ нь бэлтгэхэд хялбархан бөгөөд таны эрүүл мэнд болон гоо сайханд олон ашиг тусыг үзүүлнэ. Тиймээс дагаад хийгээд үзээрэй.

Сарнай усны ашиг тус:

  • Цусны даралт тогтворжино
  • Сарнайн үнэр нь кортизол (стрессийн даавар) -ийг бууруулна. Энэ нь сэтгэлийн хямралыг даван туулахад туслах болно.
  • Антиоксидантаар баялаг ба бактерийн эсрэг үйлчилгээтэй.
  • Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
  • Энэ нь хавдар, улайлт, үрэвслээс салахад туслах болно. Сарнайн усны шинж чанар нь таны арьсыг эрүүл байлгана.
  • Сайн унтаж амрахад тусална.
  • Арьсны төрөл бүрийн үрэвсэл, тууралтыг арилгаж, арьсыг тайвшруулна.

Сарнайн ус бэлтгэх арга:

Танд 5 аяга ус, 1 аяга шинэхэн сарнайн дэлбээ эсвэл тал аяга хатаасан сарнайн дэлбээ хэрэг болно. Усандаа дэлбээгээ хийж, гал дээр тавиад буцалгаарай. Буцалсны дараа галаа багасгаж, ахин 10 минут байлгана.

Ингээд гал дээрээс аваад хөрөхийг нь хүлээнэ. Хөрсөн уснаасаа сарнайн дэлбээг нь шүүж аван хаяарай. Танд зөвхөн сарнайн ус нь хэрэг болно. Одоо харин хэрхэн хэрэглэж болох аргуудтай танилцъя.

Шүршигч: Сарнайн усаа цэвэрхэн шүршигч саванд хийж, орой унтахдаа арьс руугаа цацаж байгаарай. Энэ нь таны арьсыг тайвшруулж, өглөөг үзэсгэлэнтэй угтахад тусална.

Нүүрний тоник: Сарнай усыг нүүрний тоник болгон арьсыг батганаас хамгаалах боломжтой. Хагас аяга усыг нэг халбага сарнай устай холино.

Нүүрний будаг арилгагч: Жожоба тос болон сарнайн усыг хольж, нүүрний будгаа хөвөнгөөр арчиж цэвэрлээрэй.

Үсний эрүүл мэндийг сайжруулах: РН-ийг хянах чадвартай тул мөөгөнцөр, бактерийг устгадаг. Үсээ угаасны дараа аяга сарнай усаар зайлж угаана. Хэрэв та хүсвэл сарнайн усыг шампуньтай хольж болно.

Тайвшруулагч халуун ус: Та ваннд сарнайн ус нэмж, өдрийн турш хуримтлуулсан сэтгэлийн түгшүүр, стрессээс салж, арьсныхаа эрүүл мэндийг сайжруулж чадна.

Стресстэй тэмцэх: Хэрэв та стресс, сэтгэлийн хямралтай тэмцэж байгаа бол угаалгын нунтаг дээрээ сарнайн ус хийж байгаарай. Ялангуяа дэрний уутнаас сарнайн ус үнэртэхэд сэтгэл тайвширч, уур бухимдал арилна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!