Яг одоо болих хэрэгтэй бие засахдаа гаргадаг алдаанууд

Бие засах, шээх нь байгалийн жамаар болдог үйл явц хэмээн итгэдэг тул бид үүнд анхаарал хандуулдаггүй. Гэсэн ч ингэж хамаагүй тоохгүй, аясаар явахдаа өөрсдөө ч мэдэлгүй алдаа гаргаж, цаашдаа шээсний замын өвчтэй болох үндэс суурийг тавьдаг байх юм. Өнөөдөр та бүхэндээ бидний угаалгын өрөө ашиглахдаа, бие засахдаа гаргадаг түгээмэл 5 алдааг танилцуулж байна.

Юмыг яаж мэдэх вэ гээд угаалгын өрөө орчихоод гардаг

Гэрээсээ гарахдаа замд шээс хүрч магадгүй гээд угаалгын өрөө орчихоод гардаг хүмүүс байдаг. Мэдээж олон нийтийн газраар явахад ариун цэврийн өрөө олдохгүй, олдсон нь бохир байдаг гэхчлэн асуудал олон. Тийм ч учраас олон хүмүүс гэрээсээ гарахаас өмнө бие засч, шээс нь хүрээгүй байсан ч шээчихээд гардаг. Гэхдээ энэ явдал байнга давтагдах нь таныг байн байн ариун цэврийн өрөө гүйлгэдэг асуудалд хүргэнэ. Давсаг дүүрээгүй байсан ч, шээс хүрч төвөг удна.

Хүчээр шээдэг

Хүчээр шээж хэрхэвч болохгүй. Энэ нь удаандаа аарцагны булчинг сулрахад хүргэж, шээс өтгөнөө барихад хэцүү болгож ирнэ.

Суултуур дээр буруу суудаг

Суултуур дээр зөв сууж байх хэрэгтэй. Энэ нь асуудалгүй бие засч, хүндрэхэд тусалдаг. Өвдгөө нугалж, 90 хэмийн өнцөг үүсгэх ёстой. Ингэхийн тулд хөл дороо юм тавьж байгаарай.

Ойр ойрхон шээхгүйн тулд уух усаа багасгадаг

Шээсээ багасгах гэсэндээ уух усаа багасгаж болохгүй. Харин ч усаа багасгах нь давсагны асуудлыг хурцадмал болгож мэднэ. Тиймээс уух усаа багасгахын оронд уух арга барилаа өөрчилж үзээрэй. Усыг огцом их хэмжээгээр уух бус, бага багаар уу.

Шүршүүрт шээдэг

Шүршүүрт шээдэг зуршилтай хүмүүс гэж байдаг. Гэвч энэ нь тун ч буруу зуршил. Байнга ингэж шээснээр, усны чимээ сонсох төдийд шээс хүрдэг болчихдог байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!