Машиныг ямагт цэвэрхэн, цэгцтэй байхад туслах аргууд

Өнөө цагт хүн бүр машин унаатай болсон. Амьдралынхаа тодорхой хугацааг машиндаа өнгөрүүлдэг. Тэгвэл машинаа цэвэрхэн байлгах тал дээр хэд хэдэн зөвлөгөөг та бүхэндээ өгөхөөр бэлтгэлээ. Та эдгээрийг дагаж мөрдсөнөөр машинаа долоо хоног бүр цэвэрлэж, угаалганд аваачиж өгөх шаардлагагүй болно.

Агааржуулалтын нүхийг халбага, алчуураар цэвэрлээрэй

Агааржуулалтын нүхийг цэвэрлэж, тоосыг нь авч байх хэрэгтэй. Харин ингэхийн тулд халбаганы иш хэрэглээрэй. Халбаганы ишийг алчуураар ороож, агаржуулалтын нүхийнд шургуулж арчина.

Аяга хийдэг хэсгийг оймсоор цэвэрлэж болно

Аяга хийдэг хэсэг үргэлж бохирдсон байдаг шүү дээ. Харин үүнийг цэвэрлэж, арчихын тулд оймс ашиглаарай. Оймсоо аяганы гадуур углаж, үүнийгээ аяганы тавиур хэсэгт хийж цэвэрлэнэ.

Үргэлж салфетки авч яваарай

Хуурай болон нойтон салфеткыг машиндаа ойрхон авч явж байгаарай. Ямар ч тохиолдолд хялбархан авч хэрэглэж болохоор байх хэрэгтэй. Ингэснээр та машинаа ямагт цэвэрхэн байлгаж чадна шүү.

Машины салоныг оливын тосоор өнгөл

Салоноо өнгөлж, гялалзуулахын тулд оливын тос ашиглаарай. Оливын тосоо алчууранд шингээж, машины салоноо арчина.

Суудлын ард талыг хамгаал

Хүүхдүүд арын суудалд сууж, хөлөөрөө өшиглөж, суудал бохирдуулж орхидог. Үүнээс сэргийлэхийн тулд суудлын хамгаалалттай болоорой. Авч цэвэрлэхэд хялбар төдийгүй амархан өнгө орно.

Машины чийгийг арилгах арга

Хэрэв таны машин үргэлж чийгтэй санагддаг бол хувцас, гутланд дагалдаж ирдэг ууттай зүйлийг ашиглаарай. Эдгээр силика гелийг саванд хийж машиндаа тавихад хангалттай. Энэ нь чийгийг шингээж авна.

Хадгалалтын хэсэг

Арын суудалд суудаг хүмүүст, хүүхдүүддээ зориулж хадгалах ууттай болоорой. Үүнийг та дэлгүүрээс захиалж авах боломжтой төдийгүй өөрөө оёж ч болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!