УИХ-ын гишүүн П.Анужингийн нөхөр Э.Нандинзүрх: Нөхрөө задарч явахад нь зад загнахын оронд хуурч олсныг нь хамтдаа хуйвалдан явсан бас л сайн хань

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр нь хүмүүс сайн мэдэх П.Анужин хатагтай УИХ-ын гишүүн болоод нэг жилийг ардаа үджээ.

Түүний нөхөр МИНТ баарны эзэн гэдгээрээ олонд танигдсан Э.Нандинзүрх хэмээх эр байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. П.Анужингын хувьд анхны нөхөр А.Эрдэнэбатаас үлдсэн хоёр охинтой, харин хоёр бага нь Э.Нандинзүрхийн хүүхдүүд юм.

УИХ-ын гишүүн П.Анужингийн нөхөр Минт баарны эзэн Э.Нандинзүрх дуучин Т.Ариунаа, Г.Буяндорж нарт хатуурхаж өөрийн фэйсбүүк хуудсандаа ийнхүү бичжээ.

Тэрээр “Нөхрөө задарч явахад нь зад загнаад зогсоохын оронд хуурч хулхидаж олсныг нь хамтдаа хуйвалдан хаацайлж явсан бас л сайн хань. Эр хүн юм бол эхнэрээ элдэв заваан будлиандаа цаашид оролцуулж зовоохгүй хайрлавал дээр” гэж бичин, хатуухан үг дайжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!