Дуучин А.Хишигдалай: Баяраар цэцэгний оронд хонины мах өгчихвөл зүгээр

“Universe Best Songs 2011″ наадамд оролцон өөрийн өвөрмөц хоолойгоороо бусдаас ялгарч чадсанаар уран бүтээлийнхээ гарааг эхэлж, өдгөө дуулсан дуу болгон нь хит болж буй чадварлаг дуучин бол А.Хишигдалай.

Дуучин бүсгүй хоёрдугаар ангид байхдаа аав ээжийнхээ ажиллуулдаг дэлгүүрт худалдагч хийж эхэлсэн айхтар “наймаачин” гэсэн шүү.

Дуучин А.Хишигдалай өөрийнхөө тухай ярихдаа “Би тэвчээр хатуужилтай, ямар ч үед өөрийнхөөрөө байж чадна. Зарим охид шиг үг даахгүй уйлчихдаг, налигануур зан надад байхгүй. Би энэ амьдралдаа маш их хайртай. Аав ээжтэйгээ хамт элэг бүтэн амьдарч, хэнээс ч гуйхгүй бардам алхаж явна. Өнөөдөр ямар хувцас сонгож өмсөхөө мэдэхгүй “зовж” яваа хүмүүсийн хажууд сольж өмсөх хувцасгүй хүн ч байгаа шүү дээ. “Цувдай идэхгүй” гэж уурлаж байгаа нэгэн байхад, талхны мөнгөгүй хоосон хонож байгаа айл ч бий. Тэгэхээр бид байгаа бүхэндээ сэтгэл хангалуун амьдарч, өчүүхэн зүйлээр шалтаглан зовлон тоочихгүй байгаасай гэж хүсдэг” хэмээн ярьж байв.

Тэрээр сүүлд “Taste it” хэмээх шинэхэн контент нэвтрүүлэгт хөтлөгч Учрал болон Mrs M, DJ Уна нартай хамт оролцсон бөгөөд энэ нэврүүлгийн үеэр 999 амьд сарнай авч байсан тухайгаа ярьсан бөгөөд цэцэгний оронд хүнд хэрэгтэй зүйл өгчихвөл зүгээр байдаг тухай ярьсан юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!