Өдгөө 52 настай ч 18-тай юм шиг гялалзаж яваа дуучин С.Эрдэнэцэцэг

“Сайхныг тань харангуутаа дурласан юм, Сэтгэлийг тань танингуутаа итгэсэн юм…” хэмээн дуулж 1990-ээд онд монголчуудыг байлдан дагуулж байсан дуучин бол МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар юм.

Тэрээр Монгол HD телевизийн албан ёсны онцгой эрхтэйгээр хүргэж буй Ододтой бүжиглэе шоу нэвтрүүлэгт оролцож байгаа бөгөөд хамгийн хөгшин оролцогч юм. Тэрээр энэ жил 52 настай.

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг нь уртын дуучин мэргэжилтэй бөгөөд УДБЭЧ-аас уран бүтээлийн гараагаа эхлүүлж “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, “Сүнжидмаа” дуулалт жүжгийн гол дүр Дэжидийн дүрийг бүтээснээс гадна Монголын ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дууг амилуулсан авьяаслаг, үзэсгэлэнтэй уран бүтээлч юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!