Махтай цагирган пирог хийх амттай жор

Карентиний хугацааг ашиглаад амттай хоол хийж сурцгаая. Энэ удаад та бүхэндээ махтай цагирган пирог хийх жорыг хүргэж байна.

Орц:

  • Гурил – 300 гр + 50 гр
  • Өтгөн тараг эсвэл зөөхий – 100 гр
  • Ургамлын тос – 100 гр
  • Сүү – 50 гр
  • Ус – 50 гр
  • Давс – 1 амны халбага
  • Хөөлгөгч – 10 гр

Гурилаа бүх хуурай орцтойгоо хольж шигшээд, дээрээс нь тараг, ургамлын тос, сүү, усаа хийж зуурна. Нялцгайвтар зуурмаг болно, гэхдээ гарт наалдахгүй. Зуурсан гурилаа 30 минут амраагаарай.

Орц: (хачир)

  • Үхрийн татсан мах – 400 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Сармис – 4 хумс
  • Давс – 5 гр

Махаа сонгино, сармис, давстайгаа хольж базаад бас 20-30 минут амраана.

Гурилаа 4,5 мм зузаантай 40Х45 см хэмжээтэй дөрвөлжилж элдээд яг тэнцүү 6 ширхэг туузалж хувааж зүснэ.

Татсан махтай хачираа мөн 6 тэнцүү хувааж, туузлан зүссэн гурлынхаа голоор цувуулж тараана.

Ирмэгүүдийг нь сайн чимхэнэ.

Хүнсний цаас дэвсэж бэлдсэн лист дээр ороомогоо цагиргалуулан тавьж өгнө. Цагирга хоорондоо яльгүйхэн 2, 3 мм зай гаргаж өгөх хэрэгтэй. Учир нь пирог маань шарах явцад хөөж цагирганууд нь хоорондоо наалдах естой. Шарах шүүгээнд хийхээс өмнө хутгасан өндөг сайтар түрхэнэ.

180С дээр дээр доороос нь 40+5 мин болгоно. Шарах шүүгээгээ урьдчилан халаасан байх хэрэгтэй.

Махтай цагирган пирогоо гаргаад 10-15 минут бага зэрэг хөргөнө.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!