Та сонгинотой махны ороомог хийж чадах уу? Өнөөдөр гэрийнхэндээ хийж өгөөрэй! Амт гэж ванлий

Амралтын өдрөөр хайртай гэр бүлийнхэнтэйгээ ширээ тойрч суугаад амттай хоол идэх шиг жаргал гэж хаана байх билээ. Тиймдээ ч өнөөдөр та бүхэндээ нэгэн сонирхолтой хоолны жорыг хүргэж байна. Үүнийг хийхэд таны гал тогоонд байдаг бүтээгдэхүүнүүд орох тул заавал дэлгүүрийг зорих шаардлагагүй. Ингээд хамтдаа сонгинотой махны ороомог хийж сурцгаая.

Орц:

  • Сонгино – 2 ширхэг
  • Үхрийн мах – 500 гр
  • Гахайн мах – 1 багц
  • Хэрчсэн сонгино – аяганы дөрөвний нэг
  • Хэрчсэн яншуй – аяганы дөрөвний нэг
  • Хэрчсэн мөөг – аяганы дөрөвний нэг
  • Элсэн чихэр – нэг халбага
  • Халуун ногоотой кетчуп – нэг халбага
  • Соё соус – нэг халбага
  • Давс, перец -амталгаагаар
  • Барбикю соус – нэг шил

Бэлтгэх арга:

  • Урьдчилаад шарах шүүгээгээ 220 хэмд халаана.
  • Сонгины дээд болон доод хэсгийг огтолж аваарай. Ингээд сонгиныхоо хамгийн том бөөрөнхийг сугалж авах хэрэгтэй. Үлдсэн хэсгийг нь хэрчээрэй.
  • Татсан үхрийн махаа, сонгино, яншуй, мөөг, элсэн чихэр, кетчуп, соё соус, давс, перец зэргээр амталж базна.

  • Бөөрөнхий сонгинодоо базсан махаа чихэж хийгээрэй. Гадуур нь гахайн махаар ороож, шүдний чигчлүүрээр тогтооно.

 

  • Үүнийгээ 220 хэмд 40 минут жигнээрэй.
  • Ингээд гаргасан махаа барбикю соусанд хийж 5 минут чанана.

Таны амттай хоол ингээд л бэлэн болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!