Айл бүрийн хөргөгчинд байдаг энгийн орцоор хийж болох 5 минутын салат

Гэрт ирсэн гэнэтийн зочдыг дайлах амттай хийгээд хялбархан салатны жорыг хүргэхээр бэлтгэлээ. Айл бүрийн хөргөгчинд байдаг энгийн орцуудыг ашиглаж, амттайхан салат хийгээрэй.

Орц:

  • Хиам – 150 гр
  • Өргөст хэмх – 2 ширхэг
  • Өндөг – 3 ширхэг
  • Хатуу бяслаг – 75 гр
  • Ногоон вандуй – 100 гр
  • Ногоон сонгино – 20 гр
  • Давс, хар перец – амталгаагаар
  • Майонез – амталгаагаар

Хиамаа урт нарийн болгож хэрчинэ.

Өргөст хэмхээ угааж цэвэрлээд, мөн адил урт нарийн хэрчиж, хиаман дээрээ нэмнэ.

Өндгөө чанаж бэлтгээд нарийн болгож хэрчинэ.

Хатуу бяслагаа үрж, үлдсэн орцон дээрээ нэмнэ.

Лаазалсан вандуйг шүүгээд, ногоон сонгиноо хэрчээд салатны орцон дээрээ нэмээрэй.

Одоо харин салатаа давс, перец болон майонезоор амтална.

Салатаа хольж хутгаад таваглана.

Та сайхан хооллоорой!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!