Япон бүсгүйчүүдийн нүүрээ 10 минут угаадаг шалтгаан

Эрүү цэвэрхэн арьстай болохын тулд цаг хугацаа, хөдөлмөр шаардагдана. Үүнийг тун сайн мэдэх Япон бүсгүйчүүд арьс арчлах нэгэн сонирхолтой аргыг хэрэглэдэг байна. Энэхүү техник нь 10 минут үргэлжилдэг бөгөөд нүүр царайгаа гэрэлтүүлэх 3 үндсэн алхамтай.

Нүүрээ 4-2-4 аргаар цэвэрлэдэг.

4-2-4 арга нь үе шатуудад хуваагдсан тусгай систем юм.

  • Эхлээд тосоор нүүрэндээ 4 минут иллэг хийнэ.
  • Тосон угаагчаар 2 минут нүүрээ угаана.
  • Эцэст нь 4 минут нүүрээ угааж цэвэрлэнэ.

Нүүрээ энэ аргаар угааж цэвэрлэсэн тохиолдолд өглөөдөө нүүрээ угаах шаардлагагүй. Зөвхөн оройдоо угааж байхад хангалттай. Мөн долоо хоногт 4 удаа л тус аргаар нүүрээ угаана.

Эхний 4 минут: Тос

Арьсандаа 4 минутын турш тосоор иллэг хийснээр цусны эргэлтийг сайжруулна. Мөн арьсны дээд давхаргыг зөөлрүүлж, арьсны нүхийг цэвэрлэж, бөглөрсөн бохирдлыг гаргаж ирнэ. Тосон цэвэрлэгээ хийхдээ касторын тосыг хэрэглэнэ.

Хоёр минут: Тосон угаагч

Нүүрэндээ тосоор иллэг хийсний дараа тосон дээрээ бага зэргийн цэвэрлэгч түрхээрэй. Хөөсөн болон гелэн угаагчаас илүүтэй тосон угаагч нь арьсыг гэмтээдэггүй. Тиймээс эмзэг болон хуурай арьстай хүмүүсийг тосон угаагч хэрэглэхийг зөвлөдөг байна. Ингээд тосон угаагчаа түрхээд 2 минутын турш зөөлөн үрж угаана.

Сүүлийн 4 минут: Цэвэрлэгээ

Эхлээд 2 минутын турш бүлээн усаар нүүрээ угаах бол, дараа нь 2 минут хүйтэн усаар нүүрээ угаана. Бүлээн ус нь арьсанд наалдсан илүүдэл тосыг арилгах бол, хүйтэн ус нь арьсыг сэргээж, нүхийг агшихад тусална. Ингээд таны нүүр цэвэрлэгээ дуусах юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!