Та хөдөлгөөний дутагдалд ороод буйг илтгэх шинж тэмдгүүд

Бидний амьдрал улам бүр амар хялбар болсоор. Харин аливаа зүйлс амар болж, хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөх тусам хөдөлгөөн багасна. Дэлгүүр орохоо ч больж гэртээ хүргүүлж аваад, шалаа угаахаа болиод автомат угаагч ажиллуулчихна, хоолоо хүртэл хөлдөөсөн хоол аваад халаагаад идчихнэ. Ингээд бодохоор үнэндээ бидэнд хийх зүйл үлдсэнгүй. Үүний үр дүнд гарч ирэх хамгийн том сөрөг нөлөө бол хөдөлгөөний дутагдал юм. Өнөөдөр та бүхэндээ хөдөлгөөний дутагдалд орсныг илтгэх шинж тэмдгүүдийг танилцуулж байна.

Нүд хавдаж хөөнө

Хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг нь ус хадгалах гол хүчин зүйлүүдийн нэг юм. Хэвтээ байрлалд удаан хугацаагаар байснаас нүд хавдаж, хөөдөг. Тиймээс өдөр тутамдаа тогтсон хөдөлгөөн хийж байх нь чухал. Хүмүүсийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхийн тулд йогоор хичээллэхийг зөвлөдөг байна. Ингэснээр цусны эргэлт сайжирч, нүд хавагнах, нүүр хөөх гэхчлэн төрөл бүрийн асуудлаас сэргийлж чадна.

Өтгөн хатна

Хөдөлгөөний дутагдал нь хоол боловсруулах явцыг удаашруулж, өтгөн хаталтад хүргэнэ. Хөдлөхгүй байснаар хоол дамжих замын процесс удааширч, гацалтад ордог байна. Өдөрт ядаж л 10 минутын сунгалт хийгээд байхад өтгөн хаталтаас салах боломжтой.

Мартамхай болно

Нэгэн судалгаагаар суурин амьдралын хэв маяг, хөдөлгөөнгүй байдал нь хүний тархины эд эсэд нөлөөлж, амархан мартах, санах ой муудах зэрэг сөрөг нөлөөнд хүргэдэг болохыг онцолсон байдаг. Энэ бүгдээс сэргийлэх ганц арга нь тогтмол хөдөлгөөнтэй байх юм. Дасгал хөдөлгөөний ачаар бие болон тархиа эрүүл байлгаж чадна.

Өвдөг, үе мөчөөр өвдөнө

Дасгал хийснээр үе мөчний үрэвсэл, остеоартритын шинж тэмдгүүдээс ангижрах боломжтой. Өвдөгний асуудалтай хүмүүст хөнгөн, өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг байна. Тогтмол дасгал хийснээр булчингууд бэхжиж, уян хатан болдог.

Амттан, чихэр идэх хүсэл нэмэгдэнэ

Хөдөлгөөний дутагдлаас үүдэж, сэтгэл санаа тавгүйтэж амттанаар үүнийг орлуулах хүсэл төрдөг. Дасгал хөдөлгөөн нь эрч хүчийг нэмэгдүүлж, аз жаргалыг дааврыг ялгаруулдаг билээ. Харин энэ нь дутагдаад ирэхээр хүмүүс өөрийн эрхгүй амттан, чихэр рүү тэмүүлж, үүнээс эрч хүч, сэргэг байдлыг олж авахыг хичээдэг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!